• Эхлэл
  • Рио-2016:Монголын тамирчдын бичлэг

Рио-2016:Монголын тамирчдын бичлэг

2016/08/06

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн XXXI их наадам Бразил улсын нийслэл Рио-де-Жанейро хотод албан ёсоор эхэлж, нээлтийн ёслол наймдугаар сарын 5-ны 20.00 цагт буюу Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 6-ны 08.00 цагт боллоо. Энэ удаагийн олимпод түүхэндээ хамгийн олон буюу 43 тамирчин, параолимпийн тамирчидтайгаа нийлээд 50 тамирчин оролцож буй.

Энд дарж Олимпийн нээлтийн ёслолд оролцож буй Монголын тамирчдын бичлэгийг үзнэ үү

Олимпийн наадмын тэмцээн нийт 18 төвд хуваагдан зохион байгуулагдахаас Барра, Капанканбана, Диодоро, Маракана гэсэн дөрвөн томоохон ицэнгэлдэх хүрээлэнд голчлон явагдана. Эдгээр 18 байгууламжийн 9-ийг нь шинээр барьсан бол зөвхөн тоглолтын үеэр ашиглаад хураах зориулалттай 7 байгууламжийг бэлтгэсэн байна. Сонирхуулахад, дээрх дөрвөн томоохон цэнгэлдэх хүрээлэнгээс суудлын тоогоороо хамгийн том нь Маракана бөгөөд 74738 хүний суудалтай. Мөн энэ удаагийн анхаарал татсан нэг зүйл нь тус улсыг зорин очсон тамирчдын хотхон юм. Тамирчдын хотхон нь олимпийн түүхэн дэх хамгийн том "хотхон” болсноороо онцлогтой. Энд 80000 сандал, 70000 ширээ, 29000 матрасс, 60000 хувцасны өлгүүр, 6000 телевиз, 10000 ухаалаг утас байрлуулжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна