• Эхлэл
  • Туркэд гурван сар онц байдал зарлалаа

Туркэд гурван сар онц байдал зарлалаа

2016/07/21

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад гурван сарын онц байдал зарлалаа. Энэ нь цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотой зарим нэг арга хэмжээг авахын тулд онц байдал зарлаж байна хэмээн Туркийн Ерөнхийлөгч хэлжээ.

Тэрээр өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй таван цагийн турш хуралдан Туркэд аюулгүй байдал тогтооход цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцжээ.

Цэргийн бүлэглэлийн төрийн эргэлт хийх оролдлого нь амжилтгүй дараа Туркийн эрх баригчид төрийн албан хаагч нарын дунд “их цэвэрлэгээ” хийж эхэлсэн юм.

Одоогийн байдлаар төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн 50 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, заримыг нь баривчилсан байна.  Түүнчлэн эрх баригчид их, дээд сургуулийн багш, профессоруудыг гадаад руу гарахыг хоригложээ. Харин гадаадад амарч байгаа багш нарыг эх орондоо буцаж ирэхийг шаардаж байна.

Мөн 626 хувийн сургууль болон коллежийг хаасан бөгөөд эдгээрийг төрийн эргэлтийг удирдсан Фетхулла Гюлентэй холбоотой хэмээн буруутгаж байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна