Төрийн эргэлт хийхийг оролдсон 6000 цэргийг баривчилсан. Төрд бугшсан тэдгээр “вирус”-ыг уг үндсээр нь устгана гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ.
Тус үймээнд оролцсон хүмүүсийн дунд Эрдоганы Батлан хамгаалахын салбарын гол туслах Кол Али Язиси байсан бөгөөд түүнийг баривчилсан аж.
Туркийн гадаад хэргийн сайдын мэдээлж буйгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 290-д хүрчээ. Түүнээс 100 нь төрийн эргэлт хийхийг оролдсон хүмүүс байсан аж.
Үймээнийг санаачилсан хэсэг бүлэг хүмүүсийг баривчилсан боловч тэд аюулгүйн албаныхныг байцаалтын явцад хүчтэй эсэргүүцсээр байгаа аж.
Амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх үеэр Эрдоган нулимс унаган байж, “Бид төрийн бүхий л институцээс эдгээр хаа сайгүй тархсан вирусуудыг устгах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Харамсалтай нь, эдгээр вирус хорт хавдар мэт төрд үүрэлсэн байна” хэмээсэн аж.
Түүнчлэн тэрээр цаазын ялыг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу “Ардчилалд шийдвэр гаргах явц нь хүмүүсийн юу бодож, ярьж байгааг тусгадаг. Миний бодлоор манай засгийн газар сөрөг хүчинтэй эл асуудлаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх болно. Бид үүнийг хойшлуулж болохгүй, төрийн эргэлт хийхийг оролдсон тэдгээр хүмүүс зохих шангаа хүртэх ёстой” хэмээжээ.2004 онд тус улсыг Европын Холбоонд элсэх хүсэлт гаргах үеэр цаазын ялыг хүчингүй болгосон бөгөөд 1984 оноос хойш нэг ч хүнийг цаазаар яллаж байгаагүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна