• Эхлэл
  • Сонгуулийн эргэн тойрон дахь хошин постууд

Сонгуулийн эргэн тойрон дахь хошин постууд

2016/06/30

Улс орон даяар УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Тэгвэл фэйсбүүкчид сонгуулийн талаар хошин постууд оруулсаар байна. Тэдгээр постуудаас сонирхуулахад

Дөрвөн жилийн дараа жүжигчин Амараа бамбар барьцан би ер нь юу хийхээ мэдэхээ болилоо. Гэхдээ би ганцаараа биш шүү гэчихсэн зогсож байх юм биш байгаа.

 ***

Энэ 29-тэй залууд биш намд нь санал өгчихлөө дөө. За наадах чинь гайгүй МАН-аас дэвшсэн нохой ч гарахаар байлаа шүү дээ.  

*** 

Харин ч АН-д сайн юм боллоо. Коммунист нам болохоосоо аврагдлаа.

**** 

 О.Баасанхүү нэрээ соль. Н.Энхбаярын хувьд одоо Баатархүү нь боллоо.

 ***

С.Жавхлан, А.Сүхбат гишүүн болж Л.Гүндалай дуучин, тамирчин болов.

  ***

Сонгуулийн өмнө МАН: Энэ саналын хуудас тоолдог хар машин но-той. Программд нь булхай байгаа. 
Сонгуулийн дараа МАН: Энэ бол технологийн дэвшил.Энэ хар машиныг тэврэн үнсмээр байна.

 ***

С.Жавхлан ажилдаа үхэр тэргээрээ л ирэх байлгүй дээ тэ. Жаахан хоцрох байх даа. Бас одоо малгайгаа ноён загвартай болгож өөрчлөх болов уу.

*** 

С.Жавхлан гишүүний унааны зардал гэсэн чинь 100-д 2 боодол өвс.

*** 

С.Ганбаатар, Л.Гүндалай 2 маань гарсангүй юу. Яаж байгаан бэ та нар...Жон жон гээд энэ олон хошин шогийнхонтой үзэлцээд, ордныхныг хөгжөөж хооронд нь муудалцуулахгүй байсан юм.

*** 

Манай Нямка агаа ч энэ төрд ямар ч үед автоматаар сонгогддог жинхэнэ шалгарсан улстөрч, шинэ үеийн улстөрийн аврагч ноён нь юмаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна