• Эхлэл
  • Өнөөдөр хамгийн урт өдөр, богино шөнө тохиож байна

Өнөөдөр хамгийн урт өдөр, богино шөнө тохиож байна

2016/06/22

Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ.

Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт өдөр болдог аж.

Жилийн хамгийн урт энэ өдрийг Европ даяараа янз бүрийн баяр ёслол болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Ихэвчлэн түүдэг асаан, лаа, зул барьж тэмдэглэдэг бол зүүн славянчууд, балти орчмын орнуудад усанд сэлэх баяр болгон түүдэг асаан түүн дээгүүрээ харайж, усанд сэлэх баяр болдгодог.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна