Нар буцахад ердөө долоо хоног үлдлээ. Зургадугаар сарын 22. Энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол 152 сая км оршиж байдаг. Энэ өдөр хойд туйлын цагираг хойд өргөргийн 66.5 хэм дээр нь нар жаргахгүй, бүтэн хоногийн турш өдөр үргэлжилнэ.
Иймд зургадугаар сарын 22-ныг зуны туйлын өдөр буюу нар буцах өдөр гэдэг байна. Нар буцсанаар хүйтэн болж, сэрүү ордог гэж ойлгох нь бий. Тэгвэл зуны туйл болох улирал энэ сарын 22-ны 6 цаг 57 минутад эхэлнэ.
Ингэснээр халууны ес эхэлдэг болохыг Л.Тэрбишийн зурхайд тэмдэглэсэн байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг танилцуулж байна.
Агаарын температурын сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16, говийн нутгаар 22-27, бусад нутгаар 17-21 хэм дулаан буюу Баян-Өлгий, Булган, Өмнөговийн хойд, Ховдын өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 1.0-1.3 хэмаар дулаан байна. Энэ сард Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур бороо орох төлөвтэй.
Сэтгэгдэл байхгүй байна