• Эхлэл
  • 7.2 сая тонн нүүрс гаргажээ

7.2 сая тонн нүүрс гаргажээ

2016/06/13

Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар дэлхийн 123 оронтой гадаад худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2946.7 сая ам.доллар байна.

Үүнээс экспорт 1774.6 сая ам.доллар бол импорт 1172 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 369.7 сая ам.доллар буюу 11.1 хувиар буурсан байна.

Үүний экспорт 94.7 сая ам.доллараар, импорт 275 сая ам.доллараар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.

Гадаад худалдааны тэнцэл оны эхний таван сарын байдлаар 602.6 сая ам.долларын ашигтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 180 сая ам.доллараар илүү ашигтай гарчээ.

Энэ үеэр экспортын орлогыг үнийн дүнгээрээ алдаж байгааг мэргэжилтнүүд дурдсан юм. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүд экспортоор 2-55 хувийн өсөлттэй гарсан хэдий ч үнийн дүнгээсээ 176 сая ам.долларыг алдаж байгаа аж.

Уул уурхайн бүтээгдэхүүний дундаж үнийн өсөлтөөр нүүрс 7.2 сая тонныг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 38.4 хувиар илүү гарсан байна. Харин зэсийн баяжмал 698 мянган тонн гаргасан бөгөөд 30.2 хувь, төмрийн хүдэр 1.9 сая тонныг гаргасан нь өмнөх оныхоос хоёр хувиар их экспортлосон үзүүлэлт гарчээ. Газрын тос 3.6 сая баррелийг гаргасан ч өмнөх оныхоос 12.3 хувь, алт 5.2 тонныг гаргасан ч 55 хувиар илүү олборлож, экспортоор гаргасан байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна