Оны эхний 5 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 11.1%-иар буюу 369.6 сая ам.доллараар буурч 2946.7 сая ам.долларт хүрсэн.
Үүнд экспорт 5.1% -иар буюу 94.7 сая ам.доллараар, импорт 19.0%-иар буюу 275.0 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 602.6 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 180.3 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Тайланг энд дарж үзнэ үү
Сэтгэгдэл байхгүй байна