• Эхлэл
  • “Өнөр бүл-өнөө цагт”киног “Өнөр бүл”-ийнхэн эсэргүүцэв

“Өнөр бүл-өнөө цагт”киног “Өнөр бүл”-ийнхэн эсэргүүцэв

2016/06/09

Олны сэтгэлд хоногшсон "Өнөр бүл" киног орчин үед зохицуулан шинэчлэн бүтээж байгаа талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл уг киног бүтээхэд оролцсон ахмад уран бүтээлчид "Өнөр бүл өнөө цагт" хэмээх энэхүү кинонд сэтгэл ихээхэн дундуур, гомдолтой байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Олон жилийн өмнөөс “Өнөр бүл 2” киногоо хийе гэж би бодож байсан. Энэ жил миний урлагт зүтгэсний 50 жилийн ой тохиож байгаа.

Би энэ 50 жилийнхээ ойд зориулж “Өнөр бүл 2” киногоо хийхээр зүтгэж яваа ч хөрөнгө мөнгөний асуудал дутагдалтай байна. Иймээс Монголын ард түмэн та бүхнээс чин сэтгэлийн хандив хүсч байгаа юм” гэж “Өнөр бүл” киноны гол дүр Гажиг Гармаа нэрээрээ алдаршсан жүжигчин Ч.Алтан-Өлзий ярьж байна.

Тэрээр мөн “Чи өдий олон жил яагаад энэ киноныхоо үргэлжлэлийг хийхээр ззүтгэсэнгүй вэ гэж манай үзэгчид гомдоллож, шүүмжилдэг. Аргагүй юм. Би энэ л киногоороо Монголын ард түмэнд танигдсан.  “Өнөр бүл” киногоор минь энэ залуучууд кино ч гэждээ нэг юм хийсэн юм байна лээ. Тэр нь хүмүүст таалагдаагүй. Тиймээс танагтай байгаа дээрээ ард түмэн, үр хүүхэддээ үлдээх юмтай больё гэж бодсон юмаа” гэж ярьж байлаа. Ингээд хэвлэлийн бага хурлын үеэр бусад хүмүүсийн хэлснийг хүргэж байна.

Жүжигчин Н.Цэнд-Аюуш: Киноны хоёрдугаар ангийг хийнэ гэхэд би их баярласан. Гэхдээ ер нь бол олонд хоногшсон киноны хоёрдугаар ангийг хийхэд ер нь их хэцүү, хүмүүст тийм ч их хүрдэггүй юм шиг санагддаг. Ч.Алтан-Өлзий маань минйи мэдэхийн 2-3 жилийн өмнө киногоо хийхээр зохиолын тухай сэдэж ярьж байсан. Их аятайхан зохиол болсон гэж би хувьдаа бодож байна. Ард түмэн маань энэ хүний хүсээд байгаа уран бүтээл хйихэд нь туслаасай гэж хүсэж байна

Киноны зохиолч Ч.Алтан-Өлзийн гэргий Г.Нансал: Анх энэ киног хийх тухай яригдах үед бүх юм хуулийн дагуу байх ёстой, зохиогчийн эрх авах шаардлагатай гэсэн. Тэгээд 2015 онд Өнөр бүлийн Гармаа гэдэг нэртэйгээр зохиогчийн эрхээ авсан. Зохиолоо  ШУА-аас шинжилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Зохиолтой танилцаад ямар нэг гажуудал байхгүй, утга зохиол уран зохиолын хэлд тохирсон, үйл явдал гажаагүй байна гэсэн.

Энэ зохиол маань 1980 онд амьдарч байсан Гармаа Цэрмаа нар 36 жилийн дараа, өнөөгийн нийгэмд яаж амьдарч байгааг харуулна. Гэхдээ нэгдүгээр ангийг нь зүгээр л давтаж үзүүлэхгүй, тухайн дүрүүдийн амьдралыг үргэлжлүүлэн харуулах юм. Гэтэл биднийг киногоо хийх гэсээр байтал хошин шогийн хэдэн залуус нэгдүгээр ангийн дуулианаар нэг кино хийсэн. Би киноны нээлтэн дээр нь очиж киног нь үзсэн. Үнэндээ таалагдаагүй. Миний нэрийг дуудахад би үзэгчдээс ичээд босож ч чадаагүй.

Жүжигчин Ч.Алтан-Өлзий: Зохиогчийн эрхийн асуудлаар Оюуны өмчийн газар хандахад ямар нэгэн асуудал байхгүй гэж байна лээ. Уран бүтээлийг яг үг үсэггүй хуулаагүй тодорхой хэмжээгээр өөрчилсөн бол болно гэж үздэг юм байна.

Эрдмээ гээд Дожоодоржийн хүүтэй уулзаж, бид энэ зохиолоор кино хийх гэж байгаа гэж хэлсэн. Харин тэд миний саналыг сонссоогүй, харин танд мөнгө өгье гэж хэлсэн байсан.

Киноны найруулагч Сувидийн Баттулга над руу утасдаж “Танд мөнгө өгье” гэсэн. Найруулагч Баттулга киногоо 60 хувьтай байхад нь надад хэлсэн.

Энэ чинь албан ёсны юм уу. Аль эсвэл доромжлоод байгаа юм уу? Би 50 жил урлагт ажиллахдаа өөрийгөө худалдаж үзээгүй. Тэгэхэд тэд намайг худалдаж авах гэхэд нь үнэхээр дургүй хүрсэн. Хамгийн муухай нь энэ.

Өнөөдөр хүнийг мөнгөөр худалдаж авдаг нийгэмд бид амьдарч байгаа юм уу? Алтан үеийнхний хийсэн энэ бүтээл залуучуудад нулимагдахаар болсон болохоор эд шинэчилж байгаа юм уу? Тийм учраас би энэ бүхнийг эсэргүүцэж байгаа болохоор жинхэнэ кино гэж ямар байдгийг би харуулна.

Киноны маань эзэн нь бурхны оронд очсон болохоор ингэж дураараа аашилж байх шиг байна. Хэрвээ амьд байсан бол эд арай ч ингэж чадахгүй байсан байх. Гэхдээ ядаж амьд байгаагаас нь санаа, сэтгэлийг нь асууж болох байсан. Яагаад бидэнтэй харьцахгүйгээр яг бидний хэлсэн үгийг хуулбарлаж кино хийж байгаа юм болоо гэж гайхаж байна.

Ийнхүү нэг хэсэг “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг бүтээлээ хэмээн дуулиан дэгдэж байсан бол анхны киноны уран бүтээлчид эсэргүүцэж байна. Тэд өөрсдөө мөн “Өнөр бүл” киноны үргэлжлэлийг жинхэнэ утгаар нь хийнэ гэж байгаа бөгөөд ингэхээр удахгүй бас нэг “Өнөр бүл” кино мэндлэх бололтой.

Н.Золзаяа

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Гармааг гажиг Гармаа гэж хүртэл нэрлэдэг байгаагүй. Кинон дээр богинохон гардаг л үйл явдал. Энэ хэдэн дураараа залуучуудын өгсөн нэр байна. Чингис хааны тухай кинонууд гажиг Гармаатай ямар хамаа байна даа.
    2016 оны 09 сарын 18
  • Зочин
    Чингэс хааны тухай хийсэн олон кино байдаг. Тэр дундаас Өвөр Монголын Чингэс хүмүүсийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрдөг. Түүнлуугаа адил уран бүтээлчид өөр өөрийн өнцгөөс хараад, эсвэл хуулаад кино хийхэд юуны буруу байх билээ. Тус киног ахмадууд дахиад хийж, түүнийг үзэгчид таалах юм бол залуучуудын хийсэн уран бүтээлийн эзлэх байр тодорхой болно.
    2016 оны 06 сарын 13
  • ganaa
    ahmad uran buteelchdiig oilgoj bgaach oopsdoo ehelj setgej hiij zurhelegui bj osoj ywaa zaluu uran buteelchdinhe buteelig ingej helj bolohgui shudee,”kino ch gej dee neg ym hiisen” gj heled bhda yahwede.Goe l kino bolson bnleshd
    2016 оны 06 сарын 11