Төрийн ордонд АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор эхэллээ.
Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад төвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС,
Дэлхийн банк, Европын төв банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк,
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 Олон Улсын байгууллага байгууллагын тэргүүн, Олон Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцож байна.
Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтын үеэр гурван сэдвийн дор өрнөх аж. Үүнд:
- Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж,
- Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь,
- Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа”
АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан “Дээрх уулзалт нь ач холбогдолын төвшингөөрөө гуравт орохуйц уулзалт юм. Өнөөдрийн уулзалт хоёр хоног үргэлжлэх ба үр дүнгийн талаар уулзалт дууссаны дараа Сангийн яамнаас албан ёсоор мэдээллэх болно” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна