• Эхлэл
  • Ам.долларын ханш суларчээ 

Ам.долларын ханш суларчээ 

2016/06/07

Өнгөрсөн хугацаанд буюу он гарсанаас хойш ам.долларын ханш өслөө гэхээс буурлаа гэсэн яриа гараагүй. Тэгвэл ханш суларсан тухай бид мэдээлж байна.

Тодруулбал: он гарсаар 2000 төгрөгөөс хямдраагүй ам.долларын ханш сүүлийн гурван долоо хоногийн турш суларсаар Монголбанкны өчигдрийн /2016.06.06/ хаалтын ханшаар 1984 төгрөгтэй тэнцжээ.

Монголбанк валютын дуудлага худалдаанд сүүлийн гурван долоо хоног оролцоогүй байна. Энэ нь банкуудад валютын нөөц хангалттай байгааг илтгэж буй хэрэг аж. 

Хамгийн сүүлд энэ сарын 2-нд валютын дуудлага худалдаагаар банкууд 1975-1980 төгрөгийн ханшаар 1.8 сая ам.доллар худалдан авах, 1988 төгрөгийн ханшаар 8 сая ам.доллар худалдан авах, 301.05-301.20 төгрөгийн ханшаар хоёр сая юань худалдан авах санл ирүүлжээ. Гэвч дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг Монголбанк хүлээж аваагүй аж.

Цаашид ханш хаашаа эргэх таамаг гараагүй байгаа аж.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна