• Эхлэл
  • Автомашингүй өдөр-Улаанбаатар марафон

Автомашингүй өдөр-Улаанбаатар марафон

2016/06/04

Улаанбаатарчууд уламжлал ёсоор "Автомашингүй өдөр"-ийг өнгөрүүлж байна. Жил бүрийн зургадугаар сарын бямба гаригт Улаанбаатар хотын төв гудамжуудад автомашины хөдөлгөөнийг хааж, марафон зохион байгуулж, хүүхэд багачууд, залуус зугаалах боломжийг бүрдүүлдэг. Энэ нь нөгөө талаасаа агаарын хүлэмжийн хийг бууруулахад оруулж хувь нэмэр, хүүхэд залуусыг биеийн тамир спортод дуртай болгох, дугуй унах, явган алхахыг дэмжих арга хэмжээ гэж тайлбарладаг . Мөн энэ өдөр  уламжлалт “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлт боллоо. Энэ жил мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд нийт 23 890 гүйгч онлайн бүртгэлд хамрагдсан байна. Мөн АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Итали, Австрали, Турк, Финланд, Истани зэрэг 21 улсын 114 гүйгч, тухайлбал, дэлхийд марафоны төрлөөр алдартай Кени улсын хоёр тамирчин урилгаар оролцсон байна. 

Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцсон бол сонирхогчид 10000, 5000, 1.5 км-ын зайд гүйлээ.

Бүтэн марафонд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ. Мөн энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцсон Японы гүйгч Ямамото Ёшихиро хагас марафонд III байр эзэлсэн бол анх удаа оролцсон Кенийн тамирчид бүтэн марафонд V, VI байрт оржээ.

 “Авто машингүй өдөр”-тэй холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй байгаа юм. Тодруулбал,  “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амарна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна