Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулах юм.
Мөн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Эрх зүйн туслалцаа үзүүлэх 303 тоот өрөөнд бүх чиглэлээр үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгч байгаа аж.
Тус өдөрлөгт Өмгөөллийн "Монгол элч", "Монгол өмгөөлөгч", "Адвокат консалтинг", "Анта консалтинг", "Илч", "N and B advocates law firm", "Ланд мэн консалтинг", "Үнэмлэхүй эрх", "Үлэмж партнерс", "Веритас Партнерс", "Цэц билэг", "Хамаг монгол хууль", "Монгол зарга", "Эрх зүйн ирээдүй", "LB партнерс", "Монголиан легал коунселлор", "Номин товч консалтинг", "B and C lawyers", Эм Ди Эс энд Хаанлекс", "Финаншэллоо", "Хэм консалтинг" , "Эн энд Би эдвокэйтс" зэрэг нөхөрлөл болон хуульч өмгөөлөгчид оролцож, Чингисийн талбайд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна