Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг” байгуулах тухай А/394 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, жуулчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг”-ийг жуулчдын төвлөрөл ихтэй газарт 2016 оны тавдугаар сард багтаан нээн ажиллуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болгов.
Төвийн үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, дэмжлэгийн зардлыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа
Сэтгэгдэл байхгүй байна