Удахгүй болох Эх үрсийн баярт зориулан СТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хамтарсан “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна.
Уг тоглолтын үеэр азтай нэг үзэгчийг шалгаруулж "Алтан Сан" хорооллын хоёр өрөө байрны урьдчилгааны гучин хувь буюу буюу 25 сая 800 мянган төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах болсоноо өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.
Тоглолтонд ирэх үзэгчдийг бичиг баримттайгаа буюу иргэний үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирэхийг уриж байгаа аж.
Мөн "Алтан Сан" хорооллын байранд орж үлдэгдэл мөнгөө банкнаас зээл авах бол хамтран зээлдэгч нь мөн бичиг баримттай байх хэрэгтэй юм байна.
“Хайрын тэнгэр диваажин” тоглолтын тасалбар 15-20 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг Бөхийн өргөөний касснаас худалдаж авах болон таны лавлах 1900-1918 үнэгүй хүргэж өгөх ажээ.
Энэ нь алтан боломж ч байж мэдэх юм. Өнөөдрийн энэ нийгэмдбайртай болох хүсэлтэй олон мянган залуус бий. Тэгвэл тэдэнд тоглолт үзээд байрны урьдчилгаагаа авах боломж бүрдсэн гэж ойлгож болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна