• Эхлэл
  • Сайн дурын ажилчид тохижилтын ажилд хувь нэмрээ оруулжээ  

Сайн дурын ажилчид тохижилтын ажилд хувь нэмрээ оруулжээ  

2016/05/05

АСЕМ-ын Дээд төвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилчид хэвлэлийн хурал хийлээ.

Мэдээллийн эхэнд өнгөрсөн гуравдугаар сард болсон ASEP-ийн уулзалтанд нийтдээ 50 сайн дурын ажилтан оролцсоныг онцоллоо.

Одоогийн байдлаар сайн дураараа 1500 орчим оюутан залуус АСЕМ-ын бэлтгэлд  ажиллаж байна. Тэд “АСЕМ вилла” хотхоны зүлэгжүүлэлт, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн моджуулалт, хотын цэвэрлэгээ, тохижилт зэрэг ажилд хувь нэмрээ оруулж байгаа аж.

АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас санаачлан сайн дурын залуусыг “Чиглүүлэх сургалт”-нд хамруулж, олон улсын харилцаа, дипломат ёс, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр биеэ хэрхэн авч явах талаар чиглэл өгч байгааг хэвлэлийн хурлаар онцоллоо.

Сайн дурынхны АСЕМ-д оруулах хувь нэмэр нь:

- Хэвлэл мэдээллийн, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэгт-266 ажилтан

- Хуралдаан зохион байгуулах баримт бичгийн ажлын хэсэгт -20 ажилтан

- Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсэгт -300 ажилтан

- Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын багт-200 ажилтан

- Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэгт-200 ажилтан

- АСЕМ-ийн түнш зочид буудлуудад-402 ажилтан

- АСЕМ виллад-106 ажилтан

- Монгол хотхонд-50 ажилтан тус бүр сайн дураараа ажиллах юм байна.

ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс Швейцарийн ГХЯ-тай хамтран АСЕМ-ын Дээд төвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах сэтгүүлчид болон уг уулзалтын сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй харилцах асуудлыг хариуцсан ажилтнуудад тавдугаар сарын 2-4-нд ГХЯ-нд сургалт явуулсан байна.

Сургалтыг Щвейцарийн өдөр тутмын "Le Temps" сонины Парис дахь сурвалжлагч, АСЕМ-ын чиглэлээр бичдэг нийтлэлч Ричард Уэрли удирдан явуулсан бөгөөд сургалтад НЗДТГ, МҮХАҮТ, ЦЕГ газар зэрэг байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, сэтгүүлчид, сурталчилгааны компаниудын төлөөлөл 50 гаруй хүн хамрагджээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна