Нийслэлийн хэмжээнд гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо хоногийн дотор буулгах шийдвэр гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй аж.
Эдгээрээс 69 нь том хэмжээний, 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн самбар байгаа бөгөөд эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай.
Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлэх аж.
Энэхүү ажлыг “Улаанбаатар нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг өгчээ.
Түүнчлэн зарим сурталчигааны самбар хэт хуучирсанаас улбаатай Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл дээрх үүргийн дагуу ажиллаж энэ байдлыг арилгах бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна