• Эхлэл
  • Нислэг саатсан шалтгааныг шалгахаар болов

Нислэг саатсан шалтгааныг шалгахаар болов

2016/05/04

Ховд-Улаанбаатарын чиглэлд нисэх гэж байсан “МИАТ” ТӨХК-ийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үедээ чиглэл алдсан хэрэг  өчигдөр /2016.05.03/-ны өдрийн 15:35 цагийн үед гарчээ.

Энэ талаар албан ёсны мэдээллийг МИАТ ХК-ийн Стратегийн үйл ажилалагааны захирал Н.Ганболд,  нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер Ж.Нямсайхан, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Баасанцэрэн нар өглөө.

Боинг 737-800 агаарын хөлөгт техник үйлчилгээ хийхээр болсон учраас зорчигчдыг Улаанбаатар хот руу Аэромонголиа компанийн МО84, МО100 дугаарын онгоцоор ирүүлсэн байна. Эхний 45 зорчигч өглөөний 05:45 цагт, дараагийн 42 зорчигч 08:45 цагт хотод газарджээ.

МИАТ ХК-ийн нислэг, техникийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Ганболд, нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер Ч.Нямсайхан нарын хэлснээр онгоцонд 23-26 жил ниссэн туршлагатай нисгэгчид ажиллаж байсан аж.

Нислэг саатсаны улмаас өчигдөр Ховд аймагт техникийн үзлэг хийх багийнхан очсон байна. Одоо хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэгүүд хийгдэж байгаа бөгөөд техникийн дүгнэлт гарах хараахан болоогүй байгаа аж. Дүгнэлт гарах хүртэл бага оврын онгоц Ховд аймаг руу нислэг үйлдэхээр болсон байна.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна