• Эхлэл
  • Хэвлэлийн эрх чөлөө-Хэн юу хэлэв

Хэвлэлийн эрх чөлөө-Хэн юу хэлэв

2016/05/04

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээр Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Хэдийгээр ихэнхдээ баярын өдөр хэмээн “андуурчих” гээд байдаг ч яг энэ өдөр Монголд төдийлөн хангалттай гэж хэлж болохооргүй хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг сөхөн ярилцдаг. Тэгвэл олон нийтийн сүлжээнд Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчдийн илэрхийлсэн үгсийг хүргэж байна.

Сэтгүүлч Д.Ариунаа /МОНЦАМЭ агентлаг/

Монголын хэвлэлийн эрх чөлөөг дэлхийн улс орнуудтай харьцуулахад жилийн жилд байр ухарсаар байна. Үүний шалтгаан юу байв? Хамгийн наад захын жишээ: "МҮОНТВ" ард түмний санхүүжилттэй, цор ганц иргэн бидний мэдэлд байдаг мэдээллийн хэрэгсэл. Тиймдээ ч бие даасан хуультай. Тэр хууль нь үзэгч сонсогчийн эрхийг хамгаалсан үзэл санаатай. Гэвч сүүлийн жилд үзэж заншсан нэгдүгээр сувгаараа "Цагийн хүрд"-ээ олж харахаа байж, оронд нь сонгуулийн сурталчилгаа голдуу үздэг боллоо. Энэ бол таны мэдээллийн орон зайд дайрч орсон гэмт хэрэг. Эрх баригчид гар дамжуулан мэдэлдээ булааж авсан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэндээ улс төрийн дохиур болоод 26 жилийн нүүр үзэж байна.

Сүүлдээ анархизимдаж өөрсдийн популизмаа ингэж тулгадаг боллоо. Тэгвэл бусад арилжааны хэрэгслүүд ямар гэж? Дийлэнх нь нөлөө бүхий улс төрчдийн өмч. Булхиа луйвраа хамгаалах гэсэн илд бамбайн үүрэг гүйцэтгэгч болгосон. Сүүлийн үед түмэн олныг талцуулаад байгаа Женко гэхэд л тв ийн салбарт хэд хэдэн суваг эзэмшиж эхэлсэн нь улам эрчээ авч байна. Ийм байхад монголд яаж хэвлэлийн эрх чөлөө оршин тогтнох гэж. сэтгүүлчид яаж нэр хүндтэй байх гэж. Эздийн таалалд нийцэхгүй бол үнэн бодит мэдээлэл харамсалтайгаар делетлэгдэнэ. Худлаа байсан ч, хууль зөрчих байсан ч эзний эрх ашигт хэрэгтэй л бол уйлуулж жүжиглээд, халаглаж гаслуулаад ч хамаагүй тархи угаах ажиллагаа хийнэ. Иймдээ өнөөдөр монголчууд үнэн худлын туйлыг үл ялгах мэдээллийн тэнцвэргүй гүн ангалруу уначихаад байна.

Үүнд хэн буруутай вэ? Наанаа эх оронч царайлсан цаанаа хулгайч жинхэнэ дүртэй луйварчид! Ардчилал бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэсэн үнэ цэнийг үгүй хийсэн хулгайчид! Язгуур эрхээ эдлэх үзэл бодлоо иэлрхийлсний төлөө тагнуулд дуудагдаж, тэнэг өвчтэйгөөрөө дуудуулж, шүүхийн хаалга татаж шоронд ачигдах дээрээ хүрэх боллоо. Энэ эрх чөлөө юу? Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Мэдээлэл олж авах эрх чөлөөг тунхаглан сурталчилсан өдөр. Таны мэдэх эрхийг хамгаалсан өдөр. Гэвч энэ эрхийг тэнь хэн боомилж байна вэ? Лав сэтгүүлчид биш. Монголын сэтгүүл зүйн салбарыг булингартуулсан луйварчдын үйлдэл. Монголд одоог болтол хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байхгүй. Хуулийн төсөл бий ч салхи нэвтэршгүй хавтсанд гундан шарлаж байна. 

Сэтгүүлч М.Уранчимэг /Гранд сэтгүүл/

Юун түрүүн үзэг нэгт андууддаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэнд дэвшүүлье! Миний бие Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлзүйн ангид элсэн орсон цагаасаа буюу 1-р курсийн өвлийн амралтаасаа эхэлж сэтгүүлзүйн их тогоонд хөл тавьж өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ зогсолтгүй ажиллаж явна. Сүүлийн 6 жилд Гранд сэтгүүлээ эрхэлж байна. Сэтгүүлчийн амьдрал гэдэг адал явдал дүүрэн, мэргэжлийн шаардлагаар сайн муу, саар муухай есөн шидийн хүнтэй уулзаж, учирч, танилцаж, заримтай нь сэтгэлийн сайхан нөхөрлөл үүсгэж, зарим нь ч ёстой "эрүү мултална". 
Энэ мэдээ гэхэд хамгийн сүүлийн жишээ. Таван жилийн өмнө байх, энэ мэдээний эзэн эмэгтэйтэй нэг хүлээн авалт дээр танилцаж байв. Тэр цагаас хойш эгчийн "хүсэлтээр" эгч дүүс мэт явав. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр ийм мэдээ сайт дээр гарснаас болж намайг цагдаад өгсөн байдаг юм.

Гуталчны алдар хямдхан олдоогүй!
Ер нь явж явж мах зардаг нь биш гутал зардаг нь баяждаг хорвоо байж ч мэдэх юм шүү. Хүн өлсөж болох ч гутал муутай бол гурвын цаана гээд хөлөө туйлын энхрийлдэг. Яг л энэ эрэлт хэрэгцээг соргог мэдэрсэн нэг гэр бүл байна аа. Италийн алдарт ............. брэндийг эх орондоо албан ёсоор нутагшуулж чадсан энэ бүсгүйг ..............гэдэг. Харин түүний нөхөр ноён ............ны “....” компани гадаад худалдаа эрхлэхийн зэрэгцээ, Монголд үйлдвэрлэгдэж буй гутлын материалыг баздаг. Гэр бүлээрээ сайхан гутал монголчуудад өмсүүлэх үйлст хүчин зүтгэж буй тэдэнд их хотынхон талархахгүй байх аргагүй. Энэ айлын эмэгтэй гурван охины хамт олон нийтийн арга хэмжээ алгасдаггүй. Харин энэ удаад нэг охиноо дагуулан хавирга нэвт үлээх өвлийн салхийг ч үл ажран “парти”-даж яваад дуран хараанд өртлөө.

Цагдаад өгөхөөр, гомдол мэдүүлэхээр case энэ мөн үү? Мэдээний дор бичсэн коментуудад гомдолтой байна гэсэн байдаг юм. Магад энэ тулга тойрсон жижиг асуудал мэт боловч ухаж бодвол муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг дур нь хүрвэл бичээд өгөөч, сэтгүүл дээр гаргаад өгөөч гэчихээд дургүй нь хүрвэл хүний мууд дуртай, хов жив хөөцөлдөгсөд, худалч хүн чанаргүй гэж сэтгүүлчид рүү, хэвлэл рүү дайрдаг хүмүүс ямар их олшроо вэ? Яг ямар нийгэмд бид амьдарч байна вэ? Ёс суртахуун, ёс зүй гэж хаа байнаа? Шударга ёс, эрх чөлөө гэж хаа байна? гэх мэт гунигт бодол төрнө,тэгээд чаддагаараа хэдэн найзууддаа хэлж тайвширна. Би ч гэсэн эдэн шиг цагдаа шүүхэд өгөхгүй юм гэхэд сэтгүүл дээрээ, үгүй ядахдаа л нүүр номон дэрээ бичиж болно доо. Гэхдээ хэн нэгэн рүү тэгж "боргож" явсангүй ээ. Зөвхөн хүний ёс, ёс суртахуун, шударга ёсны тухай яръя гэхэд энэ мэт сүүпр сүүпр жишээ олон байна. Найзуудынхаа зөвлөснөөр хэзээ нэгэн цагт сэтгүүлчийн дурсамж, тэмдэглэл бичье гэж боддог болсон. Тэр нь хэн нэгнийг магтаж дөвийлгөх, хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш ердөө л бид шударга байх ёстой, бас сайн муу, хар цагааныг ялгадаг билгийн нүдтэй, мдэрэмжтэй байхсан, бас аливаад анализ хийдэг чадвартай байхсан гэдэг үүднээс.
Баярын өдрөө нэг иймэрхүү эрх чөлөөт бодол мэдрэмжтэй суугаа би уртын урт постоор мэндчилж байгааг минь хүлээн авна уу. Сэтгүүлзүй минь эрх чөлөөтэй, тэргүүн дээгүүр, эрхэмсэг байг ээ!

Сэтгүүлч Д.Оюунцэцэг

 

 

 

 

 

 

 

 

Төрийн ордон дахь Парламентын сэтгүүлчдийн өрөөнд эхний зураг өлгөөстэй байдаг юм. Удаах зураг нь өмнөх парламентаар УИХ-ын эрх зүйн байдлын тухай хууль батлахдаа Байнгын хороодын хуралдаанд сэтгүүлчдийг оруулахгүй гэсэн заалт оруулсныг эсэргүүцэн 10 гаруй хоног парламентын сэтгүүлчид ажил хаяж тэмцэн хуульд өөрчлөлт оруулж хуучин хэвээр болгож байсан тэмцэлт үеийн зураг. 
Сэтгүүлчдийг чуулганы хуралдаанд оруулахгүй тусгай танхимаас харуулдаг болгох, гишүүд хэдэн арван сая, тэрбум төгрөгийн тойргийн мөнгийг төсвөөс гаргуулж өөрийн нэрээр тойрогтоо зарцуулах хууль гаргасан зэргийг тухай бүрт нь бид эсэргүүцэн сонинууд улс төрийн нүүрээ хоосон гаргаж, телевизүүд улс төрийн мэдээний цаг дээр гашуудлын хөгжим эгшиглүүлэх зэргээр тэмцэж амжилтад хүрч байсан билээ. Сэтгүүлчид бол парламент сонгогч, иргэдийг холбосон гүүр болж байдаг. Тэр гүүр, холбоосыг нурааж, олон нийтээс үйл ажиллагаагаа нуух гэсэн оролдлого бүрийг манай сэтгүүлчид эсэргүүцэж, таслан зогсоож байснаар бахархдаг шүү. Та нартаа амжилт.

Сэтгүүлч Г.Улсболд /itoim.mn/

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Өдрийн сонины Эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга, нийтлэлч Д.Мөнгөндалай эгчийн хамт NTV телевизийн "Ажлын өдөр" нэвтрүүлэгт оролцов. СэтгүүлчCrystallady Boloroo д талархлаа.
-"Сайтууд хүн гүтгэж байгаа нь үнэээн. Монголд 300 гаруй сайт байгаа. Дахиад ч нэмэгдэх хандлагатай. Нэг хүн суугаад дөрвөн сайт зэрэг ажиллуулдаг, өөр сайтын мэдээг дамжуулж хулгайлдаг тохиолдол байна. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна ийм редакцгүй, тогтсон сэтгүүлчгүй, ёс зүй гэж мэдэхгүй, бослого тэмцэлд уриалдаг, хүн доромжилж тэрүүгээрээ шантаажилж мөнгө олдог сайтууд олон байна. Жирийн иргэд тэднийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага гэж боддог. Ингээд хоморгонд нь мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүнд унадаг. Ийм хүн гүтгэдэг сайтуудыг хаамаар байгаа юм. Хаах гэхээр бидний хэвлэлийн эрх чөлөөнд нуугддаг, бас хаасан байгууллагыг нь дарамталж эхэлдэг, тэд. Энэ бол манай салбарын нэг зовлон. "Хятадууд Монголыг танкаар эзлэх гэж байна" гэсэн мэдээнд шууд итгэдэг массыг ч яалтайв. Мэдээлэл ийм хяналтгүй тарж байгаа нөхцөлд уншигч мэдээллийн хэрэгслийг зөв шилж, сонгож л үз. Худал гүтгэлэг тараадаг сайтыг л уншихаа боль. Уншсан мэдээллээ тархиндаа боловсруулж, нягталж, шүү".


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ajig
    Грандын эрхлэгчийн кэйс ч тэр өөрийнх нь бичиж байгаа байдал янз ч тэр үнэхээр биш байна. шар сэтгүүлийн л хүн аргагүй тэр л хүрээндээ ярьж
    2016 оны 05 сарын 04
  • анд
    100 жилийн түүхтэй сэтгүүлзүйг хөгжүүлэхүү? ухраахуу ? гэдэг нь энэ олон борооны дараах мөөг шиг олширсон чадвартай чадваргүй сэтгүүлчид өөрсдөө шийдэх юм бишүү? Яагаад бусдаас бурууг хайгаад байгааг, яагаад энэ төр засаг нь буруутай байдаг юм бэ? 100 жил гэдэг урт хугацаа, яагаад өөрсдөө бодлогоо тодорхойлоод хуулийн
    төсөлөө боловсруулаад өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцээд явж болдлггүй юм бэ? УИХ болон төр засагт нь сэтгүүлч мэргэжилтэй өч төчнөөн л эрхэмүүд байх юм. Яг үнэндээ МОНГОЛ СЭТГҮҮЛЗҮЙ бол үхэр тэргээр туулай хөөж байгаа юм шиг л явж байгаа. Байр ухархад гайхаж алмайрах, бусад руу өөрсдийн алдаагаа дайж байгаа сэтгүүлчид өөрсдөө ичиг ичиг.
    2016 оны 05 сарын 04