Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагат гэмт хэргийн шинжтэй 1000 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс дийлэнх нь хулгай дээрмийн хэрэг байсан бол автын ослын дуудлага үүний тал хувийг эзэлж байв.
Тодруулбал: Амралтын өдрүүдэд автомашины ослоор хоёр хүн амиа алдсан байна. 032 дугаар ангийн зүүн замд М.Demio маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 51 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн Баянзүрх дүүргийн Асайт худалдааны төвийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч Т нь хэн болох нь тодорхойгүй 45 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг саатуулжээ. Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд гарах авто ослын тоо нэмэгдсээр байгаа ба согтуу жолоочийн тоо олширч байна.
Үүнээс гадна гал түймрийн дуудлага маш их ирэх болжээ. Энэ сарын 24-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт СХД-ийн газар нутагт нэг айлын хашаан дахь хоёр монгол гэр нэг байшин гал түймэрт өртсөн хэрэг гарсан байна. Азаар хүний амь эрсдээгүй байна. Энэ мэтчилэн гэмт хэрэг болоод галт түймэрийн аюул их байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн газар болон ОБЕГ-аас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна