• Эхлэл
  • Төлөөлөгчид Монголын ёс заншилтай танилцав

Төлөөлөгчид Монголын ёс заншилтай танилцав

2016/04/25

Ази, Европын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчид /2016.04.23/ Монголын уламжлалт наадгай, зан заншил, соёл урлаг, нүүдэлчин ахуйтай танилцав.

Энэ үеэр төлөөлөгчид Үндэсний сур харваа, шагай наадгай, уран бичлэг, эрэмгийн эрчүүдийн морин үзүүлбэр зэргийг үзэж сонирхсон.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн Парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мөн Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна