• Эхлэл
  • Хууль бус томилгоог эсэргүүцэж мэдэгдэл хийв

Хууль бус томилгоог эсэргүүцэж мэдэгдэл хийв

2016/04/25

Дархан уул аймаг дахь "Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн"-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэл хийх болсон шалтгаан нь хууль бус томилгоотой холбоотой аж.

Тодруулбал: “ХААИС-ийн захирал 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн Б/63 тоот тушаалаар Дархан-Уул аймаг дахь УГТХ-ийн захирал албан тушаалд Агроэкологи бизнесийн сургуулийн багш Ц.Ганбаатарыг томилсон байна.

Уг тушаалын 4-р заалтад “ХААИС-ийн захирлын 2015 оны Б/432 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан ажлын байрад тавигдах шаардлагын хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлж ажиллахыг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Ц.Ганбаатарт үүрэг болгосугай” гэсэн байна.

Харин үүнийг тус хүрээлэнгийнхэн эсэргүүцэж байгаа буюу хууль бус томилгоо хэмээн үзэж ийн дээрх хэвлэлийн бага хурлыг хийж байгаа аж. Тэд шинэ захирлаа УГТХ-ийн захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй буюу дээрх ажлын байрны шалгуурт нийцэхгүй хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь бүхэлдээ хууль бус томилгоо учир хамт олон уг шийдвэрийг хүлээж авахгүй гэх асуудлыг тавьж байна.

Мөн тэдний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт орно гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Мөн тэд эсэргүүцлээ илэрхийлж “Боловсрол ШУ-ны байгууллагыг бүү улс төржүүл”, “БШУ-ны байгууллагын удирдлагын хууль бус томилгоог эсэргүүцэж байна” гэсэн лоозон хийсэн байлаа.

Ингээд хууль бус томилгооны талаар болон шаардлагыг бүрэн эхээр хүргэе.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна