Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Мөн ЭЕШ өгөх бүх сурагчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгөх ёстой буюу ЭЕШ-д сурагчид Монгол хэл бичгийн шалгалт зайлшгүй өгөх бөгөөд шалгалтаас 400 буюу түүнээс дээш оноо авч байж бусад шалгалтыг өгөх боломж нээгдэх юм байна.
Шалгалт зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой аж.
Энэ онд төгссөн сурагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгөх бөгөөд өмнөх онд төгссөн сурагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх юм байна.
Мөн энэ жилийн хувьд ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж буй бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх аж.
Ингээд шалгалтын хуваарь болон бусад мэдээллийг хүргэе.
Төгсөгчид 400 оноо авсан тохиолдолд бусад шалгалтыг өгөх боломжтой
Сэтгэгдэл байхгүй байна