• Эхлэл
  • Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдийг баривчлав

Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдийг баривчлав

2016/04/23

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн тасгийн  алба хаагчид 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны иргэн П-г үл таних 2 эрэгтэй хүн хоолойг нь боож амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явсан хэргийг урьд өмнө нь дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух Г, хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат Л нар үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүд нь урьд өмнө өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж,  дээрэмдсэн 12 үйлдэл  хүлээжээ.  

Үүнээс гадна Нисйслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтын тоо өсөөд байгаа ба цагдаагийн байгууллагат ганц шөнийн дотор гэмт хэргийн 114, зөрчлийн 1130, согтуугийн 294, зам тээврийн ослын 277 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар 5 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 36, халаасны хулгайн гэмт хэрэг 4, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 4, залилан мэхлэх гэмт хэрэг 2, зам тээврийн хэрэг 9, осол 8 гарч 9 хүн гэмтсэн байна.

Энэ мэтчилэн гэмт хэрэг их гарч байгаа тул иргэдийг орой үдшийн цагаар игадуур явахгүй байх, ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна