Амтат гуа буюу папая жимс нь А, В, С амин дэм, бета-каротин, калигаар баялаг. Мөн кальци, кали, флавоноидоор арвин тул зүрх судсанд сайн төдийгүй бүдүүн гэдэсний хорт хавдраас хамгаалдаг байна.
Гэвч энэ жимс жирэмсэн ээжүүдэд аюултай гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Жирэмсэн ээжүүд амтат гуанаас айх шалтгаан
Амин дэмээр баялаг энэ жимснээс айх гол шалтгаан нь жирэмсэн ээжүүдийг зулбахад хүргэх аюул гэнэ. Тиймээс эмч нар амтат гуаг жирэмсний үедээ идэж болохгүйг зөвлөсөн байна. Папая жимсэн дэх латекс чпэпсинс агууламж жирэмсэн бүсгүйчүүдийн умай агших шалтгаануудын нэг болдог байна.
Амтат гуа үхэлд хүргэж мэднэ
Зарим эрдэмтэн бүрэн боловсорсон амтат гуа аюулгүй харин боловсроогүй нь аюултай гэж үзэж байгаа боловч эмэгтэйчүүд жирэмсэн үед папая хэрэглэхгүй байхыг сануулсан байна. Жирэмсэн үедээ ээжүүд амтат гуанаас гүн хордлого аваад зогсохгүй гэдсэн дэх хүүхдээ алдаж болзошгүйг анхааруулжээ. Боловсроогүй амтат гуанд pepsins нэртэй найрлага агуулагдсан байдаг тул ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг аж. Улмаар ургийн өсөлтийг бууруулж амьдрах орчин нөхцөлийг зогсоох аюултай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Папая аюултай урвалд хүргэж болзошгүй
Өмнө зулбаж, үр хөндүүлж байсан эмэгтэйчүүдэд энэ жимс бүр халтай гэдгийг эмч нар бас сануулсан байна. Боловсроогүй амтат гуан дахь латекс агууламж умай агших шалтгаан болж үр зулахад хүргэдэг аж. Мөн жирэмсэн ээжүүдэд асуудал үүсгэдэг хаван, цус алдалт зэрэг эрсдэл энэ жимсэн дэх зарим агууламжаас үүсдэг гэнэ. Эмч нар хүний биед аюултай урвал үүсгэдэг хүнсний нэг амтат гуа гэдэгтэй санал нэгджээ. Нью-Йоркийн Эрүүл мэндийн газар нь латекс харшилтай хүмүүс гадил, алим, туулайн бөөр, улаан буудай, хөх тариа, зэрэг ургамлын латекс агуулсан бусад хүнснээс татгалзахыг зөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна