• Эхлэл
  • 3.5 тэрбум хүн цэвэр усны хомсдолд орно

3.5 тэрбум хүн цэвэр усны хомсдолд орно

2016/04/19

Усгүйгээр хүн төрөлхтний амьдралыг төсөөлшгүй. Бидний өдөр тутмын амьдралд төдийгүй хүнс, эрчим хүч үйлдвэрлэл, хүнд хөнгөн үйлдвэрүүд гэх мэт хэрэгцээтэй бүх зүйлийн үндсэн багана нь ус болдог. 

Харамсалтай нь манай гарагийн нэг тэрбум гаруй хүн усны хомсдолд амьдарч байна гэсэн тооцоог Дэлхийн Усны нөөцийн газар гаргажээ. Энэ тоо 2025 он гэхэд 3.5 тэрбумд хүрнэ хэмээн тэд үзэж байна. Түүнчлэн дараагийн 20 жилд хүн амын усны хэрэглээ 40 хувиар ихэснэ хэмээн тус газраас мэдэгджээ.

Дэлхийн Усны Нөөцийн институтын Олон Улс хариуцсан захирал Бэтси Отто ”Хүн төрөлхтний ундны ус тираннозаврын олдоцоос ч бага болоход ойрхон байна. Ус амьд амьтны амьдралын салшгүй нэг хэсэг атал хүмүүс үнэ цэнийг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байна. Яг үнэндээ хэчнээн ч их хэмжээний алт, алмаз байлаа ч усны үнэ цэнэд хүрэхгүй ” гэжээ. 

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар усны хомсдол үүсэхэд нөлөөлж буй хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйл бий. Тухайлбал, хүн амын хэт их өсөлт, эрс тэс цаг уур, ган гачиг, усны хэт их хэрэглээ зэрэг нь усыг хязгаарлагдмал нөөцөд хүргэх гол шалтгаан болж байгаа аж. 


Хоол хүнс, хувцасны үйлдвэрлэл нь асуудлыг улам доройтуулж байна хэмээн эрдэмтэд судлаачид сануулж байна. Ялангуяа хөгжиж буй улс орнуудад ажлын байр бий болгох зорилгоор олон тооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр ус улам ихээр хомсдох болжээ.
Дэлхий усны нөөцийн газраас “Цэвэр ус хамгийн ихээр дутагдалтай байдаг газар хамгийн хямд байна” гэжээ. Шар айргийг үйлдвэрлэхэд зөвхөн нэг литрт л гэхэд 75 литр ус зарцуулдаг байна. Харин түүнд хэрэглэгддэг орцыг ургуулахад үүнээс ч их ус зарцуулдаг ажээ.

Байгаль орчны судалгааны Трукост группын тэргүүн Ричард Мэттисон “Бидэнд тулгарч буй энэ асуудлыг тэмцээнээр ярьвал бид хамгийн ард явж байна. Бидэнд ирэх нэмэх хүч, хангамж гэж үгүй. Байгалийн тэнцвэр алдагдаж, маш аюултай эрсдэл дунд амьдарч байгаагаа хүмүүс ухаарах хэрэгтэй байна” хэмээжээ.


 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна