• Эхлэл
  • Ам.долларын үнэ буурав

Ам.долларын үнэ буурав

2016/04/13

Ам.долларын ханш эдийн засагт хүчтэй нөлөө үзүүдэг. Зогсолтгүй өсөх ам.долларын ханшийг хазаарлахгүй бол эдийн засаг элгээрээ мөлхөх нь хэмээн ярьсаар ирсэн.

Тэгвэл 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш 35 төгрөгөөр буурчээ. Цаашдаа долларын ханш бага зэрэг буурах болов уу гэсэн эерэг хүлээлт байна.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2030 төгрөгөөр зарж байгаа бол харин “Найман шарга” зах дээр 2015 төгрөгтэй тэнцсэн байна.

Долларын ханш буурсан нь Засгийн газар өнгөрсөн сард 500 сая долларын үнэ бүхий бондыг  Азийн зах зээлд гаргасан явдал. Азийн зах зээлд анх удаа Засгийн газрын бонд амижлттай арилжсан нь Монголын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж.

Монголын Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол хөрөнгө оруулагчдад багагүй байгааг Сангийн яам хэлж байна. Нийтдээ 750 сая бонд худалдан авах санал ирсэн байна.

Үүнээс гадна банкууд гадаад валютын дуудлага худалдаагаар 2022.80-2024.00 төгрөгийн ханшаар 34.0 сая ам.доллар худалдах, 2023.50 ханшаар 0.3 сая ам.долларын худалдан авах, 311.36 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна