Говь нутагт тэртээх он жилүүдэд буга согоо ховордоод буй ан амьтад байсны ул мөр хангалттай байдаг.
Тухайлбал хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна.
Аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн билэгт сайн өдөр 4 буга, 6 согоог “Эрдэнэт ХХК”-аас нийлүүлж, Говь гурван сайхан ууландаа нутагшуулжээ.
Говь гурван сайхан уултай хүйн холбоотой хоёр буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа болсон байна.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн ЗД-ын орлогч Д.Нацагдорж, Эрдэнэт ХХК-ны ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон холбогдох албаны хүмүүс, нутгийн ард иргэд оролцжээ.
Түүнчлэн Өмнөговьчууд өөр аймаг сумаас буга нутагшуулах бус өгдөг болно хэмээн онцолсон юм. Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийдэж өгсөн тухай Өмнөговь аймгийн олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна