Өнгөрсөн сарын эхээр олон нийтийн цахим хуудас болон зарим мэдээллийн сайтаар "Хоёр хүүхдээ дагуулаад зам гарч явсан аав зам тавьж өгөөгүй машиныг өшиглөсөн, улмаар уг машины жолооч тухайн явган зорчигчийг зодсон" гэх мэдээлэл гарсан билээ.
Тухайн үед хүмүүс зодуулсан иргэний буруу хэмээж байсан ч иргэн М-ийг зодсон 9494ӨВА улсын дугаартай автомашинтай иргэн Х-д Эрүүгийн хуулийн 181.1 буюу танхайрах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд машинд ямар нэгэн гэмтэл гараагүй гэж тогтоогдсон байна.
Харин зодуулсан иргэн М-ийн хувьд хохирогчоор тогтоогдсон бөгөөд хэргийг мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Энэ мэтчилэн жижигхэн зүйлээс болж нэгнийгэ гэмтээж өөрийгөө хэрэгт орулах явдал цөөнгүй байна.
Хором зуурын уураа барьж чадаагүйн төлөө ийн хэрэгтэн болж байгаа аж. Үүнээс гадна сүүлийн хоногуудад гэмт хэргийн гаралтын тоо ихэсээд байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 07-с 08-нд шилжих шөнө л гэхэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 175, зөрчлийн 1149, согтуугийн 478, зам тээврийн ослын 251 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 3 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 36, халаасны хулгайн гэмт хэрэг 3, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 10, осол 6 гарч 13 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна
Doodchuug ni baih gazar hiih ajil oldohgyi hulgai deerem,hychin arhi tamhi,bienee zodoj gemteeh,ami nasaa aldaa geed ynendee dotoodiin chimeegyi
daind uls mini muhuj dorootoj baih shig...!!!
Ireh sonsuulid uhaalag songolt aminaas ilyy chuhal bn.Songoltoo zuv hiigeerei
Mongolchuud mini !!!