Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарлаа.
Тодруулбал: Өнгөрсөн даваа гаригаас мягмар гаригт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “Л” гэх зочид буудлын өрөөнд нэгэн эмэгтэй амиа алджээ.
Энэхүү гэмт хэргийн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход талийгаач, 32 настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байжээ.
Хэрэг гарсан зочид буудалд талийгаачтай хамт гурван хүн байсан тэд архидан согтуурч байх үедээ ийн гэмт хэрэгт холбогдох болов. Одоогоор талийгаачтай хамт байсан хүмүүсийг хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Энэ мэтчилэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнээс болж харамсалтай хэрэг гарсаар байгаа. Тиймээс иргэд архи дарсны хэрэглээгээ тохируулж, өөрсдийгөө гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна