• Эхлэл
  • Г.Сарангэрэлийн аав бусдын гарт амиа алджээ

Г.Сарангэрэлийн аав бусдын гарт амиа алджээ

2016/04/05

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Содон” хороололд 57 настай эрэгтэй Г бусдад хутгалуулж амиа алдсан байна” гэх дуудлага очжээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 43 настай Ж гэгч хохирогч Г-ыг хутгалж амийг нь хөнөөсөн байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Сарангэрэлийн аав Ганбаатар байсан  байна.

Сарангэрэл нь хар тамхины хэрэгт холбогдон, баривчлах ялаар шийтгүүлээд суллагдсан бөгөөд аавтайгаа хамт “Содон” хороололд амьдардаг юм байна. Хэрэг гарах үед Сарангэрэл эзгүй байсан гэнэ.

Эх сурвалж: mglnews.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zs
    muu eriin baliar huuhnees ih yum bolj bgaamdaa
    2016 оны 04 сарын 05