• Эхлэл
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн сугалааны товыг зарлана

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн сугалааны товыг зарлана

2016/04/05

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн  бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн.

Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлэгт ангилж гуравдугаар сарын 21-30 ний өдрийг дуустал бүртгэсэн билээ.

Харин гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1-ны өдрүүдэд доорх ангиллаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн юм.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм.

Сугалааг цахимаар явуулж, ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4000 гаруй иргэн хандсанаас 2604 иргэн бүртгэлд хамрагджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна