• Эхлэл
  • 24 тэрбум төгрөг бол төрийнхний тансаглалтай харьцуулахад бага мөнгө

24 тэрбум төгрөг бол төрийнхний тансаглалтай харьцуулахад бага мөнгө

2016/04/05

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр шатахууны үнийн асуудлаар болон Монгол хүний эрүүл мэндийг 30 гаруй тэрбум төгрөгөөр баталгаажуулах боломжийн мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр шатахууны үнийг бууруулах шаардлагатай хэлсэн бөгөөд тус хорооноос Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээж, тулгамдаад буй асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч ээ гэж хүссэн тухайгаа хэлсэн юм.

Ингээд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд яриаг хүргэе.

Тэрээр "ШӨХТГ-аас гуравдугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хийж шатахууны үнийг 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэд хэрэглэгчдийн дунд шатахууны үнэ буурах байх гэсэн хүлээлт байгаа.  

Гэтэл нөгөө талаас Газрын тосны газраас шатахууны үнэ буурах боломжгүй гэсэн мэдээлэл хийсэн. Ингээд иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байгаа учраас манай холбооноос үнийн зөвшилцөх уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уулзалтад газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон компаниуд, ШӨХТГ, Газрын тосны газар гээд холбогдох байгууллагуудыг урьж, албан бичгийг хүргүүлсэн байгаа.  Зөвшилцөх уулзалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болох бөгөөд шатахууны үнэ буурах эсэх талаар тодорхой үр дүн гарна гэж найдаж байна” гэв.  

Харин Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ЕНБД Д.Чулуунбаатар "Манай холбооноос өнгөрсөн гуравдугаар сард "Хавдаргүй Монголын төлөө" гэдэг хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн. ХСҮТ-өөс гаргасан мэдээлэлд 2015 оны байдлаар Монгол Улсад 5777 хүн хорт Хавдраар өвчилж байна. Түүнээс 3999 нь нас барж байна. Тэгэхээр сард 300 гаруй хүн, харин өдөрт 10 хүн хорт хавдраар нас барж байна гэсэн тооцоо гарсан. Хорт хавдар өнөөдөр айл өрх бүрийн асуудал болчихоод байна. Ах, дүү, хамаатан, садан нь хавдар тусаагүй айл өрх Монгол гэж байхгүй болж байна.

Өдөр бүр 10 хүний амийг авч буй энэ аюулт өвчнөөс ард түмнээ хамгаалах чиглэлээр төр засаг яаралтай арга хэмжээ авч ажиллахыг шаардаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Харамсалтай нь шаардлагын хариу ирээгүй байгаа.  Бидний зүгээс хоёр шаардлагыг тавьж байгаа. Үүнд:

- Нэгдүгээрт бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах боломжийг бүрдүүлээч ээ.  

- Хоёрдугаарт Монголд оношлогдож эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс бүрэн даахыг хүссэн шаардлагыг тавьсан.

2015 онд 300 гаруй хүн гадаадад эмчүүлэх шаардлагатай гэсэн онош гарсан. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд 24 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол жилд төсөвлөгддөг хүүхдийн мөнгөнөөс долоо дахин бага мөнгө. Төрийнхний тансаглал, айлчлал, уулзалтттай харьцуулахад бүр ч бага мөнгө.

Тиймээс төрийн гурван өндөрлөгт хандан ил захидал илгээж, дээрх хоёр асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсч байгаа юм" гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • fffff
    ugch haragdaach hervvlee hj hen negniihee bugsiig uhaad zawgvi bga hvmvvs uguhuu tgd
    2016 оны 04 сарын 05