• Эхлэл
  • “Манлайллын симпозиум” маргааш болно

“Манлайллын симпозиум” маргааш болно

2016/04/05

Монголын анхны хэмээн тодотгох  “Манлайллын симпозиум” маргааш болох гэж байна.

Энэхүү симпозиумыг “ФранклинКови Монгол”, “Сити” дээд сургууль, “Гурван тамир” бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

“Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”-д суурилсан манлайлалын соёл, “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн үйл явцыг таниулж, үр дүнг  хэлэлцэх нь “Манлайллын симпозиум”-ын зорилго аж.

TLIM болон “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”-ыг хэрэгжүүлэгч сургуулиудтай танилцах, “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн үйл явцын хэрэгжилтийг дүгнэх юм байна. Мөн энэ үеэр “Франклин кови боловсрол”-ын олон улсын үйл ажиллагаанд оролцогчдыг танилцуулахаар болсон байна.

Үүнээс гадна iTLIM буюу энэ оноос танилцуулж байгаа шинэчлэгдсэн сургуулийн шинэчлэлийн процесс, хамтын ажиллагааны загварын талаар мэдээлэл хийх аж. Сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөр нь олон улсын түвшинд амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг юм.

Б.Тулгат

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    сайн юмаа
    2016 оны 04 сарын 19