“Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтыг долоо хоног сунгахаар болжээ.
“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болж буй билээ.
Шилдэг циркчдийн тоглолтод Олон Улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад ирээд байгаа бөгөөд энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцож буй юм.
Мөн арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг таван төрлийн амьтан үзүүлбэрт оролцож байгаа тоглолт 10 хоногт үргэлжлэх байсан ч үзэгчдийн хүсэлтээр долоо хоног сунгасан буюу дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал тоглолт үргэлжлэх аж. Тоглолтыг дөрвөн наснаас дээш хүүхэд авах ба билетийг 1900-1950 холбогдох авах боломжтой аж. Тиймээс тоглолтыг үзэж амжаагүй үзэгчид энэ сунгасан долоо хоногт амжиж үзээрэй.
Ингээд тоглолтын цагийн хуваарийг хүргэе.
Ажлын өдрүүдэд 19.00 цагт
Амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт тоглогдох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна