• Эхлэл
  • БНСУ Өршөөлийн сарыг эхлүүлэхээр болжээ

БНСУ Өршөөлийн сарыг эхлүүлэхээр болжээ

2016/03/30

Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш нэмэгдэж, 2014 оны байдлаар 214.000 болжээ.Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж.

Монгол Улсын хувьд 2015 оны дөрөвдүгээр сард БНСУ визний нөхцөлөө хөнгөлснөөс хойш нийт 6,000 гаруй Монгол Улсын иргэн тус улсад "харласан"

Тус шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд ирэх сарын нэгнээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуустал, таван сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.

Харин энэ хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах аж. Энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна