“Mongolia ITM-2016” Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр болж байна. Дээрх үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэх ба Мишээл Барилгын Төвийн үзэсгэлэнгийн хурлын зааланд хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явагдах юм.
Үзэсгэлэн өглөөний 11 цагт албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон ба үзэсгэлэнг нээж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин нар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэлийн тууз хайчилжээ.
Ингээд нээлтийн арга хэмжээнд зориулсан урлагийн тоглолтууд болох ба аялал жуулчлалын байгуулагуудын танилцуулага явагдах аж. Мөн үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу гуравдугаар сарын 26-нд “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудал”-аар хэлэлцүүлэг хийх гэх мэт үйл ажиллагаа болох юм байна. Ингээд үзэсгэлэнгийн төгсгөлд оролцогчид болон зочдод зориулсан хүлээн авалт “Crocus Event Hall” болох аж.
Ингээд үзэсгэлэнгийн хөтөлбөрийг хүргэе.
3 дугаар сарын 25-ны Баасан гаригийн хөтөлбөр
/Мандат болон урилгатай зочид/
11:00-11:20 Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа
• “Саруул тал” уртын дуу. Дорноговь аймгийн Саран хөхөө театр
• Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг нээж
o БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
o МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр
o Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг
o ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков
o БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин нар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэлийн тууз хайчилна.
11.20-11.45 “ITM-2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн албан ёсны түнш Дорноговь аймгийн Саран хөхөө театрын тоглолт
11.45-11.55 Үзэсгэлэнгийн албан ёсны түнш “Дорноговь аймгийн танилцуулга” Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг
12.00 Зочид төлөөлөгчдийг үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцахыг урина
13.40-13.50 Саран хөхөө театрын тоглолт
13.50-14.15 ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков “Алтаргана-2016” наадмын танилцуулга
14.15-14.30 “Ховд аймагт аялал жуулчлал хөгжүүлэх нөөц боломж, давуу тал” Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан
14.30-14.50 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин “Агуу их цайны зам” танилцуулга
14.50-15.00 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга н.Саранчимэг “Эрээн хотын аялал жуулчлал”-ын танилцуулга
15.00-15.40 Олон улсын болон дотоодын нислэгийн компаниудын 2016 оны нислэгийн хуваарь, санал болгох шинэ чиглэл, үйлчилгээний танилцуулга
15.40-15.55 “Face of beauty international 2016” олон улсын миссийн тэмцээний танилцуулга
16.00-16.30 Монголын зочид буудлуудын 2016 оны нэгдсэн мэдээлэл, статистик, санал болгох шинэ үйлчилгээ
16.30-18.00 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
3 дугаар сарын 26-ны Бямба гаригийн хөтөлбөр
/Үнэ төлбөргүй/
11:00–11:20 Дорноговь аймгийн Саран хөхөө театрын урлагийн тоглолт
11.30-12.10 Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудлаар хэлэлцүүлэг /тур, оператор, гэр бааз, хөтөч-тайлбарлагч, боловсролын байгууллагын төлөөлөл/
12.10-12.20 Чингис Хаан Вакс музейн танилцуулга
12.20-12.30 Байгууллагын танилцуулга
12.30-12.50 БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын танилцуулга
12.50-13.00 Байгууллагын танилцуулга
13.00-14.00 Завсарлага
14.00-14.10 Байгууллагын танилцуулга
14.20-14.30 Урлагийн тоглолт /Түмэн эх чуулга/
14.30-14.40 Байгууллагын танилцуулга
14.50-15.00 Урлагийн тоглолт
15.00-15.30 Байгууллагын танилцуулга
15.40-16.00 Урлагийн тоглолт
16.00-18.00 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
18.30-22.00 Үзэсгэлэнд оролцогчид болон зочдод зориулсан хүлээн авалт /Crocus Event Hall/
3 дугаар сарын 27-ны Ням гаригийн хөтөлбөр
/Үнэ төлбөргүй/
11:00–11:20 Урлагийн тоглолт /Жонон хар морин хуурын музей/
11.30-12.00 ОХУ-ын аялал жуулчлалын байгууллагын танилцуулга
12.10-12.40 БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын танилцуулга
12.40-12.50 Урлагийн тоглолт /Түмэн эх чуулга/
12.50-13.00 Байгууллагын танилцуулга
13.00-14.00 Завсарлага
14.00-15.00 Байгууллагын танилцуулга
16.00-16.10 Урлагийн тоглолт
16.10 Аялал жуулчлалын ITM 2016 олон улсын үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР ХУРЛЫН ЗААЛАНД
БОЛОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Цагийн хуваарь Сэдэв Илтгэгч/хариуцагч
2016.03.25 БААСАН ГАРАГ
Хамрах хүрээ: Аялал жуулчлалын тур оператор байгууллагуудтай үзэсгэлэнд оролцогч жуулчны бааз, музей, зочид буудал, ресторан зоогийн газар, клубын төлөөллүүд
09.30-10.50 ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД ТАНИЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ /Урьдчилсан бүртгэлтэй байгууллагууд оролцоно/ Монголын Аялал Жуулчлалын Холбоо
12.00-12.20 Үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал /Зочид хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгнө/ Үзэсгэлэн зохион байгуулагчид
“Цайны зам ба аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг
Хамрах хүрээ: Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн төлөөлөгчид, бүс нутгийн зах зээл руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй болон сонирхогч аж ахуйн нэгжүүд /Мандаттай зочид/
15.00-15.10 “Цайны зам ба аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлгийг нээнэ БОНХАЖ-ын яамны АЖБЗГ-ын дарга Б.Маргад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин, ОХУ-ын Буриад улсын Сангийн Яамны дэргэдэх Аялал жуулчлалын олон нийтийн Зөвлөлийн гишүүн Дмитриев Вячеслав Викторович нар нээж үг хэлнэ.
15.10-15.40 Монголын улсын цайны замын дагуух аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулга МАЖХ-ны гишүүн Д.Алтанбагана
15.40-16.00 Эрхүү муж дахь агуу цайны зам ОХУ-ын "Байгаль нуурын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх корпораци”-ийн захирал Рожкова Марина Владимировна
16.00-16.20 Агуу цайны зам дагуух Буриад Улс Буриад улсын Сангийн Яамны дэргэдэх Аялал жуулчлалын олон нийтийн Зөвлөлийн гишүүн, Зүүн Буриадын Улсын соёлын Институтын “Үйлчилгээ, аялал жуулчлал, амралт” тэнхэмийн багш Дмитриев Вячеслав Викторович
16.20-16.30 МҮХАҮТ-ын танилцуулга “Цайны зам дагуух ногоон үйлчилгээ” МАЖХ-ны гишүүн М.Навчаа
16.30-18.00 Хэлэлцүүлэгийн цаг, 3-н улсын хооронд аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд /Нэг улсаас 5 асуудал тавина/ МАЖХ-ны дэргэдэх Хятад зөвлөл
15.00-17.00 Төлөөлөгчидтэй уулзах цаг Гадаадын зочид, МАЖХ
2016.03.26 БЯМБА ГАРАГ
Хамрах хүрээ: Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч тур оператор компани, жуулчны байр сууц үйлчилгээ эрхлэгчид сонирхогчид
¬11.00-11.30 Өмнөговь аймгийн мэдээлэл, шинээр санал болгох бүтээгдэхүүн, маршрутын танилцуулга Гайхамшигт Говь АЖХолбооны тэргүүн Х.Түмэндэлгэр
11.40-12.10 ОХУ-ын аялал жуулчлалын байгууллагын шинээр санал болгох бүтээгдэхүүний танилцуулга
12.20-12.40 Монголын гол мөрний тусгай сонирхолын аяллын шинэ маршрут, санал болгох бүтээгдэхүүн Монголын рафтингийн холбоо
12.50-13.10 Нислэг төвийн үйл ажиллагааны танилцуулга Нислэг төвийн захирал А.Александр
13.20-13.50 Жуулчны байр сууцны инженерийн цогц шийдэл, шинэ дэвшилтэт технологи сэдвээр танилцуулга УльтраСоник компанийн борлуулалтын захирал О.Отгонбаатар
14.00-14.30 Аялал жуулчлал ба сошиал медиа маркетинг BZP Digital & Inbound XXK Гүйцэтгэх захирал Б.Батзориг
14.40-15.20 НӨАТ-ын буцаан олголттой холбоотой танилцуулга /жуулчны баазын төлөөлөлд/ НӨАТ урамшуулал олгох төслийн нэгж. Стратеги төлөвлөлт албаны ахлах мэргэжилтэн Ц.Батзаяа
2016.03.27-ны Ням гариг
Хамрах хүрээ: Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч тур оператор компани, жуулчны байр сууц үйлчилгээ эрхлэгчид, сонирхогчид
09.00-09.15 Хангайн бүсийн аялал жуулчлалын шинээр санал болгох бүтээгдэхүүний танилцуулга Баянхонгор аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Содномсамдан
09.20-09.35 Баруун бүсийн аялал жуулчлалын шинээр санал болгох бүтээгдэхүүний танилцуулга Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жавхлан
09.40-09.55 Зүүн бүсийн аялал жуулчлалын шинээр санал болгох бүтээгдэхүүний танилцуулга Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Ариунболд
Хамрах хүрээ: Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч тур оператор байгууллага, жуулчны байр сууц үйлчилгээ эрхлэгчид, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр их дээд сургууль, коллеж, МСҮТ, түр сургалт төгссөн болон суралцаж буй оюутан залуус, жолооч, хөтөч тайлбарлагч
13.00-16.00 Аялал жуулчлалын хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа /Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд/ МАЖХ
Сэтгэгдэл байхгүй байна