Монгол гэр бэлэглэв

2016/03/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэсэн гэрийг гардуулах ёслол 2016 оны гуравдугаар сарын 24-нд Канберра хотноо болжээ.

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг бэлгийн гэрийг гардуулахдаа Монгол Улсын төр, засаг монгол судлалыг дэлхий дахинд хөгжлүүлэхэд онцгой анхаарч ирснийг цохон тэмдэглээд Австрали Улсад монгол судлалыг хөгжүүлэхэд Австралийн Үндэсний Их Сургууль бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн байна.

Австралийн Үндэсний Их Сургуулийн Ректор, Нобелийн шагналт эрдэмтэн Б.Шмит монгол гэртэй болж буйдаа туйлын их баяртай буйгаа илэрхийлээд гэрийг тус их сургуулийн ёслол, албаны олон үйл ажиллагаанд ашиглах болно гэдгээ хэлжээ.

Мөн Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэж буй мастер морин хуурыг Д.Ганхуяг Б.Шмитэд гардуулахдаа мэргэжлийн хуурчаар тоглуулан ёслолын арга хэмжээг чимжээ.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна