• Эхлэл
  • Засвар, тохижилтын ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр хийнэ

Засвар, тохижилтын ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр хийнэ

2016/03/25

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс нийслэлийн нийт 6 чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэл, 13 гудамж, талбайн тохижилт засвар үйлчилгээний ажлыг хийхээр болсон байна.

Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Гандийн гудамж, Баянмонгол хороолол, Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Гэндэнгийн гудамж хүртэлх авто зам,  Их Монгол улсын гудамжны авто замуудын өргөтгөл, шинэчлэл, яармагийн гүүрнээс Чингис хаан ОУНБ хүртэлх замын гэрэлтүүлгийг солих болон Богд уулын арын замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг ажлыг гуравдугаар сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлүүлэх аж.

Мөн гудамж, талбайн тохижилт засвар үйлчилгээний ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, их тойруу, Сүхбаатарын гудамж, их сургуулийн гудамж, Намяньжугийн гудамж, наадамчдын зам, нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, зайсангийн гудамж, Гэндэнгийн гудамж, Жамьян гүний гудамж, Их Монгол улсын гудамж, Олимпийн гудамж гэсэн 13 гудамж талбайн тохижилтын ажлыг гуравдугаар сарын 14-нөөс эхэлсэн байна.

Дээрх 13 гудамжны тохижилт хариуцсан ажлын хэсгийн гишүүд тухайн орчинд үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран орчноо тохижуулах, цэвэрлэх үүрэг хүлээжээ.

АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх эдгээр засвар, тохижилтын бүх ажлыг иргэдэд болон замын хөдөлгөөнд аль болох хүндрэл учруулахгүйгээр хийж гүйцэтгэх бөгөөд зургаадугаар сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөж байна.  “Хийсэн бүх ажил АСЕМ дууссаны дараа Улаанбаатар хотод маань өнгө нэмж үлдэнэ” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдээллийн төгсгөлд онцолсон юм.  

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна