• Эхлэл
  • “Safety & Health Expo” 2016 арга хэмжээ болно

“Safety & Health Expo” 2016 арга хэмжээ болно

2016/03/25

Монголд анх удаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн “Safety & Health Expo” 2016 арга хэмжээ 2016 оны гуравдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.

Дээрх арга хэмжээний нээлт өнөөдөр болох буюу жил бүр зохион байгуулагдах тус арга хэмжээний зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагааны бодлого, чиглэлийн талаар мэдээлэл авах, ХАБЭА-н шилдэг туршлагыг хуваалцаж, харилцан хамтын ажиллагааг дэмжих замаар аж үйлдвэрийн салбарт гарч буй осол, бэртэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах аж.

“Safety&Health Expo” 2016 арга хэмжээ нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй буюу айгууллагуудын бүтээгдэхүүн, үйл ажиллагааны танилцуулах юм байна. Мөн үзэсгэлэн арга хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 40  байгууллага оролцоно. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна