• Эхлэл
  • Өнөөдөр хувийн байгууллагынхныг бүртгэнэ

Өнөөдөр хувийн байгууллагынхныг бүртгэнэ

2016/03/25

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэл зорилтот бүлэг тус бүрээр ээлжлэн үргэлжилж байгаа билээ. Энэ хөтөлбөрт хамрагдах өнндөр настануудын бүртгэл эхний ээлжинд явагдаж дууссан.

Харин өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 25-28-ны хооронд хувийн байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж эхэлж байгаа юм.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зургаан хэсэгт  хувааж тодорхой квот олгон, бүртгэлийг ээлжлэн хийж байгаа бөгөөд хувийн байгууллагын ажилчдад нийт түрээсийн орон сууцны 30 хувийг хуваарилжээ.

Мөн энэ үеэр хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл дутмаг байгаа иргэд олон байлаа. Үүнээс үүдэн материалаа дутуу эсхүл буруу бүрдүүлсэнээс болж материал буцаагдах тохиолдол олон гарсан. Тиймээс иргэддээ бүрдүүлэх материал болон шалгуурын талаар мэдээллийг дахин хүргэе.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж  “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн иргэд аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

-  Иргэний цахим үнэмлэхний хуулбар

- Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

-  Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл

- Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар

- Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Шалгуур, үзүүлэлт

- Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд

- Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх

- Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг

- Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх

- Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна