• Эхлэл
  • Шатахууны үнэ буурах боломжтой гэв

Шатахууны үнэ буурах боломжтой гэв

2016/03/24

ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүн  Улаанбаатар хот орчимд шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурах боломжтойг тус газрын дарга Д.Мөнхтөр  сэтгүүлчдэд мэдээллээ.

Шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой гэж ШӨХТГ-ын байцаагч нар тооцсон  байна.

Үүнд:

 А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/

АИ92 автобензин 100 төгрөг      /1580 төгрөгөөс 1480 төгрөг/

Дизель түлш 100 төгрөг      /1690 төгрөгөөс 1590 төгрөг/ болж буурахад импортлогч компаниудад ямар ч алдагдалгүй гэв

Хэрэв шатахуун түгээгч байгууллагууд сайн дураараа үнээ буулгавал бараа бүтээгдэхүүний үнэ 10 хувь хямдрах боломжтой гэж тэд үзэж байгаа юм.

Иймд ШӨХТГ-аас шатахууны үнээ бууруулахыг шатахуун импортлогч компаниудад уриаллаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна