• Эхлэл
  • “Мэдээллийн цаг” хурал боллоо

“Мэдээллийн цаг” хурал боллоо

2016/03/24

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар Монгол Улсад энэ оны гуравдугаар сарын Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко айлчилсан, энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр

ХБНГУ-ын Берлин хотноо Монгол, Германы улс төрийн Зөвлөлдөх уулзалт, Монгол, Германы соёлын хамтын ажиллагааны Зөвлөлдөх уулзалт тус тус болсон болон Улаанбатаар хотноо “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын семинар, ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангаас зохион байгуулах “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ”, “Ази дахь ардчилсан шилжилтүүд” сэдэвт олон улсын семинарууд болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн олон улсын үйл явдалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна