Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:00 цагт Их тэнгэрийн аманд 150 жиргээч, фэйсбүүкчидтэй уулзах юм байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Он гарснаас хойш 3 дахь цуврал уулзалтаа маргааш хийнэ.
Энэ удаа нийгмийн идэвхтэй залуусын болон Нүүр ном, Жиргээчдийн төлөөлөлтэй уулзана. 11.00 цагаас Facebook, Twitter-ээр шууд дамжуулна” гэв.
Ерөнхийлөгчийн туслах Чулуунбилэг хэмээх эрхэм Цэрэндолгорыг Мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултанд урьсан боловч очихгүй гэдгээ мэдэгдэн дараах тайлбарыг өгчээ
Мөнхбаясгалан дөнгөж сая над руу утсаар залгаж Ерөнхийлөгчийн туслах Чулуунбилэг хэмээх эрхэм, Цэрэндолгор миний биеийг маргааш буюу 2016.03.24ны 11 цагт Их Тэнгэрийн Аманд 150 жиргээч, фбчид ирэх Мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултанд урилаа.
-Мөнхбаясгалаан! тэр уулзалтанд би очихгүй. Сошиал медиагаар ганцаараа шахам орилж буй намайг баахан жиргээчдээр амьдаар нь бариулахнуу?
Очихгүй гэнэ гээд цаад хүндээ хэлчих. Хаашаа юм яахаараа чамаар тэр урилга нь дамждаг юм? гэтэл
-Үгүй, чиний утсыг мэдэхгүй болохоороо надаар дамжууллаа гэж хэллээ. Би ч уригдсан гэхдээ очих бодолгүй байна л даа гэв.
Яг ш дээ, Монгол даяараа миний утасны дугаарыг мэдсэн байна. Учир нь би Цэнзургуй яриагаар санаандгүй харуулж. Гэтэл ерөнхийлөгчийн танхим мэдэхгүй байна гэнэ...
Тагнуулыг атгадаг Ерөнхийлөгч асуудал дэлгэсэн хэнгэрэгийн эзний утсыг олохгүй байна гэнэ үү???
Улс орны амин чухал асуудалд ингэж хариулдаггүй байхгүй юу, Ерөнхийлөгчөө!
Баахан хар ПИ АРЧдаа тойруулчихсан инээд алдаад намайг хүлээж байгаа гэж би сэрдэв.
Үнэгүй хоол ундаанд дуртай улс төрчдийн шавхруугаар явдаг жиргээчид нь очиг. Та нар асуудлыг шоу болгоод дуусгах нь гарцаагүй.
Сэтгэгдэл байхгүй байна