• Эхлэл
  • Ц.Цэндсүрэн: Газраа чөлөөлсөн иргэд гэр оронгүй болж байна

Ц.Цэндсүрэн: Газраа чөлөөлсөн иргэд гэр оронгүй болж байна

2016/03/24

Автомашины худалдаа эрхлэгч болон түрээслэгч, үйлчилгээ эрхлэгч нарын хүсэлтээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Бат-Амгалан нар өчигдөр буюу энэ сарын 23-нд тэдэндтэй уулзаж байдлыг нүдээр үзэв. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо сансарын тойргоос эхлээд Шархад хүртэл ойролцоогоор 30 орчим мянган иргэн тэнд худалдаа эрхэлж, аж амьдралаа төвхнүүлсэн гэсэн тоог мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. “Да хүрээ” захыг тойроод том, жижиг найман зах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ойролцоогоор 12 мянга гаруй иргэн шууд амьжиргаагаа залгуулдаг аж.

Хүн амаараа нийслэлд тэргүүлдэг Баянзүрх дүүргийн гол худалдааны төв бол Да хүрээ болон түүнийг тойрсон худалдааны төв, захууд юм. Тэдний үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс шууд зогсоож 22-ын товчооны орчимд барьж буй “Автомашины цогцолбор”-т  шилжүүлэх шийдвэрийг хотын мээр Э.Бат-Үүл гаргажээ.

Худалдаа эрхлэгч, түрээслэгчид дээрх шийдвэрийг тууштай эсэргүүцэнэ гэж мэдэгдлээ.  Тиймээс хотын мээр Э.Бат-Үүл амьдралд нийцэхгүй шийдвэрээ эргэн харж автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хэвийн амьдралыг хангахыг олон хүн хүсч байлаа. Үүнээс гадна тус дүүргийн гэр хорооллын иргэдтэй уулзав. Иргэд гэр хороолол дахин төлөвлөлтийн ажил ямаар луйварын зүйл болоод байгааг албаны хүмүүсээс асууж байлаа. Өнөөдөр тус дүүрэг гэлтгүй бусад дүүргүүдэд гэр хороолол дахин төлөвлөлтийн ажил явагдах гэж байгаа буюу газар нь дээрх хөтөлбөрт орсон тул газраа чөлөөл хэмээжээ.

Үүний дагуу газраа чөлөөлсөн иргэд өнөөг хүртэл орох оронгүй түрээсийн байр хэсүүчлэн байгааг иргэд хэллээ. Харин тухайн газарт орон сууц барина гэсэн хэдий ч өнөөг хүртэл ямар ч барилгын ажил явагдаагүй газрууд олон байгааг гайхаж, хэрэв энэ хөтөлбөр хэрэгжихгүй юм бол иргэдийг бүү төөрөгдөлд оруулаач хэмээн хүсч байна. Гэр хорооллыын дахин төлөвлөлтийн хор уршигаар олон өрх гэр оронгүй боллоо. Барилга барихаар сонгогдсон компани нь ч энэ асуудлыг мэдэхгүй хэмээн хариулт өгдөг талаар иргэд бухимдалтайгаар хэлж байлаа.

Ингээд иргэдийг төөрөгдүүлээд буй гэр хороололын дахин төлөвлөлтийн асуудлаар Нийтийн эрхийг хамгаалах холбооны ТУЗ-ын дарга Ц.Цэндсүрэнтэй ярилцлаа.

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт учир дутагдалтай, иргэдийн хуурсан зүйл болоод байгаа гэдэг үнэн үү? Үүнээс болж зарим айл өрхүүд орох оронгүй болсон гэсэн ...

- Гэр хорооллын дахин төлөвлөлт Нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан байгаа. Зургаан дүүрэгт ажил явагдсан хэдий ч гуравласан гэрээ хийсэнээс хойш хоёр, гурван жил өнгөрч тухайн сонгогдсон компаниуд нь барилгын ажлаа хийгээгүй, хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар барилга нь ашиглалтад ороогүй байна. Энэ байдлаас үүдээд иргэд маш их хохирч байгаа буюу эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм.

- Барилгын ажил хэдэн хувьтай явагдаад зогссон байдалтай байгаа вэ? Эсхүл огт ажил хийгдээгүй байгаа юу?

- Барилгын ажил нь 50 хувьтай явагдаж байгаад зогссон, эсхүл тухайн газар дээр юу ч хийгдээгүй, хэсэг бүлэг айлуудыг газраа чөлөөл гээд газраас нь нүүлгэсэн байдалтай байна. Энэ мэтчилэн иргэдийн эрх ашиг зөрчигдөөд байна. Иргэд хоёрлосон буюу гуравласан гэрээгээ хийхдээ хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж гэр хорооллын дахин төлөвлөлтөд хийх гэрээн дээр маш их алдсан байдаг. Энэ гэрээг Нийслэийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас хэвлээд өгсөн байдаг ба түүн дээр иргэд ердөө гарын үсэг л зурдаг. Яг иргэдийн тусгах ёстой хугацааны алданг ч юм уу? барилгын чанар ч юм уу? эдгээр зүйлүүд дээр иргэдээс нэмэлт өөрчлөлт орсон зүйл аль ч гэрээн дээр байхгүй. Ийм байдалтай дарамт шахалтад ороод гэрээгээ хийсэн байгаа юм.

- Тухайн газарт орон сууц барина гээд газрыг чөлөөлүүлэн иргэдэд түрээсийн мөнгө төлсөн боловч барилга барих хугацаа өнгөрсөний дараа орон сууцгүй, түрээсийн ч мөнгөгүй болсон хэр их хүн байна вэ?

- Маш олон байгаа. Хашаа байшингаа чөлөөлөөд өгсөн хэрнээ байрандаа орж чадаагүй. Газраа чөлөөлөөд өгсөн ч өнөөх орон сууц нь баригдаагүй хоёр гурван жил болчихсон байдалтай байна. Ингээд иргэд тухайн компаниас түрээсийн мөнгөө ч тэр нөгөө яриад байсан орон сууцаа ч авч чадахгүй хамаатан садангийнда толгой хорогдож байна шүү дээ. Байдал ийм байгаа учир үүнийг дахин судалж цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх үү үгүй юу гэдгийг шийлдэх хэрэгтэй. Хотын дарга анх ярьсан шиг газраа битгий үнэгүйдүүл, хямд өгч болохгүй гэх зэрэг өөрийнх нь ярьсан зүйл хөрсөн дээр буухгүй байна шүү дээ.

- Барилгын компаниуд тендерээр сонгогддог. Тендерээр санхүүгийн эх үүсвэргүй компаниудыг сонгодог нь ямар учиртай юм бэ?

- Барилгын компаниуд иргэдтэй зөвхөн гэрээ хийхийн тулд янз бүрийн арга заль хэрэглэж, зарим ч бүр дарамталж байна. Тендерт орохдоо шалгуурыг яаж давсан гэдэг нь хачирхалтай. Аль хэдийн тендерээ аваад иргэдийг газраас нь нүүлгээд байгаа атал өнөөдөр санхүүжилт байхгүй болхоор ажил явагдагүй гэх хариулт өгч байна. Тийм л юм бол санхүүжилттэй компаниуд үүнийг өгөх хэрэгтэй шүү дээ.

- Иргэд газрынхаа гэрчилгээг хураалгасан байгаа гэсэн. Нэгэнт барилга баригдаагүй юм чинь гэрчилгээг нь бцаан өгөх боломжгүй юу?

- Иргэдийн хийсэн гэрээ хүчингүй болсон байгаа. Яагаад гэхээр гэрээ хийснээс хойш урт хугацаа өнгөрсөн байна. Гэтэл иргэд үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг “Гэр хорооллын хөгжлийн газар”-т хураалгасан байдаг. Гэрчилгээ нь байхгүй учир ямар нэгэн бизнесийн эргэлтэд оруулж чадахгүй, банкинд тавиад зээл ч авч чадахгүй, байшингаа өөрчлөөд өнгийн засах гэхээр тэртэй тэргүй хэдэн жилийн дараа нураагдах юм чинь гэх мэтээр иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа. Тэгэхээр нэгэнт барилга баригдаагүй зарим айл ч газраа чөлөөлөөгүй байгаа энэ үед гэрчилгээг нь буцаан олгох хэрэгтэй. Мөн эхний ээлжинд чадамжтай компани, зөв схемээр энэ ажлыг хэрэгжүүлэх шат дараатай арга хэмжээг авахгүй бол иргэд хохирч байна.

- Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахад юуг анхаарах хэрэгтэй болон юу хийх шаардлагатай вэ?

- Нийслэлээс гэр хороолол дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Энэ журамтай танилцсан иргэд байхгүй. Энэ журмын 4.25 гэсэн заалтан дээр иргэд Хяналтын хороо байгуулах эрхтэй. Түр хороо байгуулж болно. Энэ хоёр хороо байгуулагдсанаар барилгын явц, дэд бүтэц шийдэгдсэн эсэх, ус цахилгааны асуудал шийдэгдсэн эсэх бүх ажиллагаанд иргэд хяналт тавих хэрэгтэй байгаа юм. Гэтэл журамтай танилцаагүй учир ийм заалт байдаг юм уу? гэж гайхаж байна.  Иргэдийн хүсэл мөрөөдөл дээр тоглолт хийж иргэдийг хохироож байна. Энэ бол одоогийн нийгэмд маш эмгэнэлтэй асуудал болоод байгаа.

- Иргэдээс ирсэн гомдол ..

- Иргэдээс гомдол ирж байгаа. Үнэхээр энэ барилгууд нь баригдаад гэр хороололоо дахин төлөвлөх гээд байгаа юм бол энэ ажлаа яаравчлах хэрэгтэй байна. Хэрвээ баригдахгүй гэвэл бидний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан өгнө үү. Бид зээлээ авч байгаад хашаандаа илүү сайхан хаус барихад бэлэн байгаа. Тиймээс ард иргэдээс төөрөгдөлд оруулахаа больж, энэ байдлаа шийдэж өгөх хэрэгтэй хэмээн иргэд хэлж байгаа. Энэ нь ч үнэн, зөв шийдвэр болно.

- Баянзүрх дүүргийн хувьд хэдэн хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

- Баянзүрх дүүргийн 16-р хороо эхний ээлжийн 208 айлын орон сууцны ажил эхэлсэнээс 144 айл нь орон сууцандаа орсон. Дараагийн 144 айлын орон сууц 2016 оны хоёрдугаар улиралд орно гэсэн мэдээ байгаа. Энэ нь маш цөөн тоо юм. Ихэнх компанийн үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгаа. Ингэхээр ихэнх газраа чөлөөлсөн иргэд төөрөгдөлд ороод байгаа юм.

- Нийтийн эрхийг хамгаалах холбооноос энэ асуудал руу чиглэсэн ямар ажил хийх гэж байна вэ?

- Энэ асуудлыг сонгуулийн шоу болгохгүйгээр гэр хороолол болон иргэдрүүгээ чиглэсэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Манай холбооноос ирэх дөрөвдүгээр сард дахин төлөвлөлтийн форум, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа. Үүнд бүх дүүргийн иргэд, үйл ажиллагаа нт зогссон компаниуд болон хотын удирдлагуудыг урьж оролцуулахаар төлөвлөөд байгаа. Энэ форумаар гэр хорооллын дахин төлөвлөлт цаашид энэ хэвээрээ үргэлжлээд байх уу? үүнд ямар арга хэмжээ авах, гэр оронгүй болсон айл өрхүүдийг гэр оронтой болгох асуудлыг ярилцаж яаралтай ажлуудыг хийх хэрэгтэй байгаа юм. Одоогийн байдлаар энэ асуудалтай холбоотой ямар ч арга хэмжээ аваагүй байгаа. Цаашид энэ байдлаар үргэлжлэх нь иргэд ихээхэн хор уршиг тарина.

Ч.Гэрэл

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Битгий балайрч ажил унагаах гэж байгаа ч Тэнэг авгай минь 2-3 жилийн дараахыг харж чадахгүй байж ийм тэнэг юм яриад. Дараа нь өөрөө өөрөөсөө ичихгүй юм аа гэхэд Үр хүүхдээсээ ичнэ гэдгээ ухаараач
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    Бид шат шатны холбогдох байгууллагат асуудлыг тавьсан боловч одоо болтол хариу ирүүлээгүй байга тул Нийтийн эрх ашгийг хамгаалах холбооны ТУЗ дарга Цэндсүрэн та арга хэмжээ авч өгнө үү
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    УИХ гишүүн н.Арвин Хотын дарга н.Бат-үүл нар тодорхой арга хэмжээ авахгүй байсаар байтал ард түмэн хохироод бйана шүү
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    Энэ хорооны байрны айлуудын 80% хувь нь нүүсэн байранд архичид үүрлэн байр байшинг нь шатааж бид үл хөдлөх хөрөнгөгүй боллоо нэн даруй арга хэмжээ аьах хэрэгтэй байнэа УИХ-н гишүүн Ахвин Хотын дарга н.Бат-үүл нар
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлж өгөөч УИХ гишүүн н.Арвин Хотын дарга Бат-үүл нар
    2016 оны 03 сарын 28
  • ГАНАА
    БАТ-ҮҮЛ ХАРИУ ӨГӨӨЧ ЭЭ.
    2016 оны 03 сарын 25