• Эхлэл
  • Индонез улс руу визгүй зорчдог боллоо

Индонез улс руу визгүй зорчдог боллоо

2016/03/23

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Индонез Улсын Засгийн газраас Монгол Улсын энгийн паспорттай иргэдийг 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өөрийн улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын иргэд тус улсад аялал жуулчлалын зорилгоор зорчихдоо хүчин төгөлдөр паспорт, нислэгийн тийз /30 хоногийн дотор буцах/ болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан баримтыг хилийн шалган нэвтрүүлэх албанд үзүүлэх шаардлагатай бөгөөд бусад зорилгоор зорчих тохиолдолд зохих ангиллын визийг авсан байх шаардлагатайг анхаарна аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна