• Эхлэл
  • НӨАТ-ын баримтаа мессэжээр бүртгүүлэх боломжтой

НӨАТ-ын баримтаа мессэжээр бүртгүүлэх боломжтой

2016/03/23

Өнгөрсөн ням гаригт /2016.03.20/ 400 сая төгрөгийн супер азтан тодорсон.

Тэрээр Амгаланд байрлах "Оргил" худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдаан авалт хийсэн баримтаар байсан ба азтан одоогоор баримтаа баталгаажуулаагүй бөгөөд НӨАТУС төслийн нэгжээс иргэдийг баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор интернэтэд оролгүйгээр мессэжээр баримтаа бүртгүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулан баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд таны ebarimt.mn дэх эккаунт руу бүртгэгдэх аж. 

Ингээд мессэжээр баримт бүртгүүлэх зааврыг хүргэе.

Энгийн мессэж тарифаар 131313 дугаарт сугалааны дугаарыг бичээд зай аваад үнийн дүнг бичиж илгээнэ.

Жишээ нь: FF12345678 5200 send to 131313

Ямар ч загварын гар утас хэрэглэдэг иргэн та мессежээр баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ ebarimt.mn сайтад бүртгүүлсэн гар утасны дугаараасаа илгээх аж. Иргэд өөрийн гар утаснаасаа ийн сугалааныхаа бүртгэлийг хийх боломжтой болсонг дуулгахад таатай байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна