Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Газрын баялгийн чиглэлээр хамтран ажиллах Орос Монголын ажлын хэсгийн гуравдугаар хуралдаанд оролцогсод Оросын Геологийн сангийн архивт хадгалагдаж буй геологийн тайлангуудын хуулбаруудыг Монгол улсад хүлээлгэж өгөх журам болон нөхцлийг хэлэлцсэн байна. Уулзалт Оросын Байгаль орчны яаман дээр болсон гэж тус яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Яамны хэвлэлийн мэдээнд “Түүнчлэн Орос Монгол улсууд хамтран олон улсын төсөл болох “Төв Ази болон түүнийг тойрсон газар нутгийн 1:2 500 000 масштабтай геологийн газрын зургийн атлас”ыг бүтээхийн онцгой ач холбогдлыг үнэллээ. Энэ төслийн хүрээнд Орос болон Монгол улсын нутаг дэвсгэр дээр геологийн хээрийн судалгаа хийх болно” гэжээ.
Хуралдаанд Оросыг төлөөлөн тус улсын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн захирал, газрын баялгийн ажлын хэсгийн удирдагч Нуритдин Инамов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол улсыг төлөөлөн Уул уурхайн яамны Санхүү Эдийн засаг хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь 2010 онд байгуулсан ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн Яам болон Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд явагдаж байгаа ажээ.
Уулзалтанд мөн ОХУ-ын Байгаль орчны яам, Гадаад Хэргийн Яам, Роснедр, Росгеолфонд, Монгол улсын Уул уурхайн яам, Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо, АМХЭГ, Орос улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцсон байна.
Эх сурвалж: www.baikalfinans.com
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна