• Эхлэл
  • Материалын шаардлага хангаагүй иргэд дахин бүртгүүлэх боломжтой

Материалын шаардлага хангаагүй иргэд дахин бүртгүүлэх боломжтой

2016/03/22

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 420 ахмадын материалыг хүлээн авчээ.

Үүнээс эхний ээлжинд шаардлага хангасан 183 ахмадыг бүртгэлд хамруулж, нарийвчилсан шалгалтыг хийж эхэлсэн талаар өнөөдөр ТОСК-иас мэдээллээ.

Үлдсэн 237 ахмад настны материал дутуу байсан тул буцаасан байна.

Ихэнх ахмад настан тэтгэврийн зээлтэй тул Түрээсийн орон сууцанд тавьсан ямар нэгэн байдлаар орлогын 50 хувиас илүү төлбөр төлөхгүй байх гэсэн шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа аж.

Тиймээс батлан даагч эсхүл хамтран зээлдэгчийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд түрээсийн орон сууцанд хамрах хүсэлтэй өндөр настнуудын бүртгэл өнөөдөр 17.00 цагт дуусах юм.

Харин маргаашнаас буюу гуравдугаар сарын 23-наас эхлэн 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг бүртгэнэ.

Мөн өнөөдөр бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой юм байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна