• Эхлэл
  • “Богцон дахь соёлын өв” сургалт болно

“Богцон дахь соёлын өв” сургалт болно

2016/03/15

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

“Богцон дахь соёлын өв” сургалт семинарын нээлт Монголын Модерн Урлагийн Галерейд болох гэж байна.

Дээрх сургалтын иж бүрдэл нь 2009-2015 онд Монакогийн Вант улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн ЮНЕСКО-ийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавхийг дээшлүүлэх” төслийн хүрээнд бүтээгдсэн ба энэхүү төслийн залгамж болгон ЮНЕСКО-оос 2016-2017 онд хэрэгжүүлэх “Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн соёлын өвийн талаархи мэдлэг чадавхийг дээшлүүлэх” төслийн үйл ажиллагааны эхлэл болгон уг сургалтын иж бүрдлийн албан ёсны нээлтийг гуравдугаар сарын 17-нд Монголын Модерн Урлагийн Галерейд хийх аж.

Мөн арга хэмжээ энэ сарын 19-20-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод зохион байгуулах бөгөөд үүнд Дэлхийн Өв-Орхоны Хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 14 багш сурган хүмүүжүүлэгчид оролцох аж. 

Сургалт семинарын арга хэмжээг ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Монголын Дэлхийн Соёлын Өвийн сургалт судалгааны хүрээлэн НҮТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын БСШУЯ, ЮНЕСКО-ийн МҮК болон Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Захиргаа дэмжин оролцож байгаа болно. 

Дээрх байгууллагын төлөөллөөс гадна Соёлын биет болон биет бус өвийн сургалт сурталчилгаа, хадгалалт хамгаалалтын чиглэлээр ажилладаг бусад холбогдох ТББ болон дунд, дээд боловсролын байгууллагууд, цаашлаад зарим Элчин Сайдын Яамны Соёлын Аташе нар уригдан оролцох юм. Үүнд:

1. Соёлын өвийн төв

2. Хөшөө дурсгал, дурсгалд газрын Олон Улсын Зөвлөлийн (ICOMOS) Монголын Үндэсний Хорооны дарга

3. Монголын Урлагын Зөвлөл

4. Соёл Урлагын Их Сургууль

5. Хөгжим бүжгийн Kоллеж

6. “ТАSАМ” ТББ

7. Монгол дахь Японы Элчин сайдын Яам

8. Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын Яам

9. ЮНЕСКО-ийн Холбоот сургуулийн төлөөлөл

10. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар
“Богцон дахь соёлын өв” иж бүрдэл хэрэгслийн сургалтын туршилтын шатны үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий болон Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын ерөнхий боловсролын долоон сугууль хамрагдаж байна.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна